
“Өөрийгөө таньсан хүн энэ дэлхий дээр байхгүй” гэж багш үргэлж хэлдэгсэн. Мөнхжаргал миний бие хэдийгээр өөрийгөө таниагүй ч бага зэрэг ойлгохыг хичээлээ.
Ардчилал хэмээх давалгаатай нэгэн үед мэндэлсэн би өөрийгөө Монгол хүн болон Төв азийн зүрхэнд орших Монгол хэмээх улсад төрсөндөө бахархаж явдаг. Хүсэл мөрөөдөл өөдөө мацаж яваа арван найман настай эгэл нэгэн сэхээтэн гаралтай ээж аавын хайртай хүү.
“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг дээ. Хүн болгон эхээс төрөхдөө тугал хариулах саваагүй, гартаа атгах туг ч үгүй төрдөг. Харин нилээн хэдэн будаа шидэхэд зүүн дээр тогтох хувь тавилангаар хүн болдог гэлцдэг. Энэ гайхамшигт тавилангаа өөрийнхөөрөө залж, хүссэндээ хүрч, аз жаргалтай байх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол “муу явахаар сайн үх”. Арай л харгис мэт боловч амьдралын хууль, байгалийн шалгарал шүү дээ. Одоо үед ч ямар юмных нь байгалийн шалгарал байхав дээ. Техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа хорин нэгдүгээр зуун. Арай өөр үг хэллэг хэргэлдэг байлгүй. За энэ ч яахав зүгээр л миний ертөнцийг үзэх үзэл гэхүү дээ.
Өнгөрсөндөө би хэн байваа? Ямарч байсан дөрвөн нас хүртэлх зүйлээ санадаггүй юм. Харин дөрвөн нас хүрээд сургуульд ортлоо эмээ дээрээ өссөн юм даг. Тэхээр эмээгийн хүү буюу эмээгийн школоор занималдчихсан байгаа биз. Дөнгөж долоохон настай мөртлөө яг л жаран настай хүн шиг л хэрсүү зантай, ярьж байгаа нь яг л хөгшин хүн шиг байсан гэж аав дандаа ярьдагсан. Долоо нас хүрсэн хүн чинь сургуульд орлоо. Гурав, дөрөвдүгээр анги хүртэлээ байгаа байхгүй нь мэдэгдэхгүй дуугай нэгэн байсан сан. Тэгээд нэг л өдөр яасын байгаан тэсрэлт хийгээд л бужигнуулдаг л нөхөр болоод нэг л мэдхэд арван нэгдүгээр ангийн сурагч болжээ. Ингээд л амьдралд хөл тавих дөхөөд байгааг ойлгож ирээдүйд ямар хүн болох вэ гэх асуултыг өөрөөсөө асууж эхэллээ. Хажуунаас ирэх зөвөлгөөг сонсвол эмч, уран сайханч, программист, эдийн засагч, банкер гэх мэтчилэн бараг л бүх мэргэжилийг хэлээд байх шиг. Харин миний бодол өөр зүйл рүү чигэлж байсым. “Менежер”. Энэ хүн юу хийдэг, ямар хүн байдаг тухай мэдээллийг жаахан цэгцгүй ч гэсэн багахаан юм олж сонслоо. Яг л миний хувь тавилан мэт намайг дуудаад байх шиг. Ингээд бүхэл бүтэн арван жил математикийн гүнзгий гэгдэх ангид тооны хичээлээр бөмбөгдүүлсэн би ЕШ өглөө. Зорилго минь СЭЗДС байсан, зорилгодоо ч хүрлээ. Одоо бүх зүйл зөвхөн надаас шалтгаална гэсэн ганцхан бодолтой байсан би эхний улиралд таван хичээлээс гуравт нь чөлөөлөгдөж чадсандаа ч урамшиж, болдог юм байна гэсэн эрмэлзлэлээр цааш явж билээ.
Харин одоо хоёрдугаар курсын оюутан. Мэргэжилийнхээ хичээлийн үндэс суурийг үзээд сэтгэл ханамж өндөртэйхэн бусад сургуулийн оюутнууд руу хардаг болсон. Учир нь би сургуулиараа бахархдаг. Монголдоо чамгүй сайн сургуулийн нэг. Одоо бол миний зорилго Чадварлаг, зөв хүн болох. Энд ёс суртахуун яригдаж байгаа. Хүнд ямарч олон чавдар байсан гэсэн ёс суртахуунгүй л бол бүх зүйл нуран, хамгийн гүн харнхуй руу унах биз ээ. Тиймээс өөрийнхөө чадварыг хөгжүүлэхийн хажуугаар, зөв хүн болох хэрэгтэй. Ингэж чадвал ирээдүйн талаар бодож болно. Ирээдүйд хэн нь юу сурсан бэ? Хэн нь илүү авхаалжтэй вэ? Хэн нь зөв хүн бэ? Гэх мэт олон асуултаар хэн ямар хүн болох нь тодорхойлгдох биз. Би өөрийгөө ирээдүйд Эйнштейн шиг, Барак Обама, Чингис хаан шиг төсөөлдөггүй зөвхөн өөрөөрөө л төсөөлдөг. Хүн өөрөөрөө л байж чадвал амжилтанд хүрч чадна. Тэдэн шиг боллоо гэж бодход Мөнхжаргал яг л Эйнштейн шиг, Обама шиг, Чингис хаан шиг гэх мэтээр ярих болно. Учир нь тэд бол анхдагч, харин би хоёрдагч үргэлж байна. Тийм болхоор түүхэнд өөрийгөө өөрөөрөө л бичих хэрэгтэй.
“Эр хүний замын хүзүү урт”
goy niitlel boljee,,,
ReplyDeletetanaihaar anh udaa zochillo,shan essey bn =)
ReplyDeletetaalagdlaa
ReplyDelete