Saturday, October 24, 2009

За тэгхээр эрүүл амьдрах хэдэн зарчим байдгийн байна. Гахай нохойны ханиад гараад байгаа энэ хүнд хэцүү үед(хэхэ) арай өөр өнцгөөс нь зөв амьдрах гээд үзье...
1. Өдөр болгон биеийн тамирын дасгал 30 минут хий.Үүнд: биеийн суналт, хүч бялдарын дасгал, огцом бус энгийн хөдөлгөөн.
2. Тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүсээс хол бай.
3. Алкоголийн төрлийн зүйлс бүү хэрэглэ. Гэхдээ улаан вино эрүүл мэндэд сайн.
4. Тохиромжтой зөв хоолло. / тос,чихэр, давс бага хэрэглэх.
5. Өдөрт 8-аас багагүй аяга шингэн ууж бай Хамгийн сайн шингэн нь ус юм.
6. Самрыг бага хэмжээгээр хэрэглэж бай.
7. Өдөр тутмын хоолондоо загасны мах хэрэглэж бай. Дор хаяж 7 хоногт 2 удаа.
8. Хангалттай кальци агуулсан хүнсний бүтээгдхүүн хэрэглэвэл яс сийрэгжилтээс сэргийлнэ.
9. Биеийн жингээ тогтвортой байлга.
10.Шаардлагатай витаминыг тогтмол хэрэглэж бай.
11.40-өөс дээш насныхан аспиринг бага тунгаар тогтмол хэрэглэж байх нь зүрхний шигдээс болон хорт хавдраас сэргийлнэ.
12.Тогтмол эмнэлгийн үзлэгт хамрагдаж бай.
13.Шүдний эрүүл мэндийг хамгаал.
14.Болзошгүй гэнэтийн осол гэмтэл бэртэлтээс байнга болгоомжилж бай
15.Оюуны дасгалыг байнга хийж бай.
16.Нийгмийн харилцаанд оролцож бай.
17.Бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэ. Гэр бүлийн хүрээнд тогтмол бэлгийн харилцаанд ордог хүмүүс нь өөрийгээ илүү залуугаар төсөөлдөг.
18.Ямарваа нэгэн зүйлийг өөдрөгөөр хүлээж авч бай.
19.Санхүүгийн төлөвлөлтийг зөв хийж сур. Амьдрал чинь дуусаагүй байхад мөнгөө бүү дуусга. Залуу байх үеэсээ зөв газар хөрөнгө оруулалт хий. Өөрийнхээ үр хүүхдэдээ юм үлдээхийг хичээ

За нэг иймэрхүү л байна...

No comments:

Post a Comment