
Шөнө болгон зүүдэндээ учирдаг болхоор ч тэрүү уулзах гэж нэг л яарахаа больчихсон. Зүүдэнд минь ирэх болгондоо нэг зүйлийг амлаад явна. Юу гэдгийг нь санадаггүй ч би инээгээд хоцорч байх юм. Инээж байгаа болхоор янз нь сайн л юм байдаг бололтой. Шөнө болгон тэр уулздаг газарт маань өдөр байх агаад шиврээ бороо нарны туяатай холилдон солонгорч, тэртээ харагдах үүлсийн дундаас усны шувууд эргэн ирэх тодхон харагдана. Тэр төгөлд байдаг нуурын эзэд бололтой, нуураа харангуут улам бүр хурдалж дэвэлтээ хурдасгах мэт санагдах боловч хичнээн удаан явсан ч яг л тэндээ... Хачин жигтэй юм гэвэл ганц энэ бишээ. Хаврын цэцэгс дэлбээлж байхад шаргалтсан навчис модноос тасарч газарт нэг нэгээрээ ойчин хөглөрөх бөгөөд гунигтайгаар ширтэх чиний нүд энэ бүгдийг бүхэлд нь харах мэт. Зэргэлдээх голын эрэг дээр загасчид загасчлах боловч барьсан хүн үгүй. Энэ бүхэн надад сонин санагдана гэхдээ чамаас минь өөр хэн ч, юу ч үл бодогдоно. Бидний яриа удаан биш үргэлжилэх боловч дэндүү ихийг ярьсан мэт санагдана. Чиний явах тэр мөчид би сэрдэг... Өнөө шөнө дахин уулзая
haha eniiig chi bicheegui ni todorhoi :)
ReplyDeleteэнэхүү миний Блог дээр өөрийнхөө бодолыг бичих гэж бичсэн бөгөөд өрөөл бусдын юмыг бичвээс доор нь тийм зохиолоос авсан гэж тусгах болноо. Харин энд тийм юм байхгүй байгааг харж байга байх
ReplyDeleteнээрээ ма анд бичсэн гэж үү, тийм бол 2 дахь career-аа эртхэнээс хөөсөн нь дээр шүү ...
ReplyDeleteхэхэ. яахав дээ хааяа нэг онгод ордын
ReplyDelete