Friday, April 10, 2009

Хувь хүний нийгмийн хариуцлага


Хүн бүрийн нийгэмд эзлэх байр суурь, статус харилцан адилгүй боловч нийгэмд хүлээсэн хариуцлага хүн болгонд тодорхой хэмжээгээр байх ёстой. Энэ нь тухайн хүний ёс зүйтэй холбоотой асуудал юм. Улс орон маань хэдхэн жилийн дараа цөлжих аюул нүүрлээд байна гэсэн бичигтэй хуудас энд тэндгүй байдаг боллоо. Мэдээж ор үндэсгүй худал зүйл биш харин ч үнэний талтай. Хүн бүр нийгэмд хүлээсэн хариуцлагаа ухамсарлан нэг нэг мод ч болтугай тарьвал энэ аюулаас сэргийлж чаддаггүй юмаа гэхэд хэдэн жилээр уртасгана. Энэ мэтчилэн улс орон дэлхийн хэмжээний том том асуудлууд бүгд л хувь хүний ёс зүй болон нийгмийн хариуцлагатай холбоотой байдаг. Энэхүү хариуцлагын талаар ухамсарлан ойлгосон олон хүмүүс бий. Гэвч зарим хүмүүс эсрэг бодолтой байх жишээтэй. Заавал эд хөрөнгө материаллаг байдлаар хүмүүнлэг үйлс хийх албагүй. Зүгээр л ядарч яваа нэгэндээ урмын үг хайрлахад л болох мэт. "Тэнхлүүн явхад тэмээгээр тусалснаас, Тэвдэж явахад тэвэнгээр тусал" гэдэг дээ. Нийгмийн ухамсарласнаар гэгээрэхгүй ч гэсн улс орон цаашлаад дэлхийн нийгмийн сайн сайхан амьдрахад хувь нэмрээ оруулж байна гэж ойлгож болох юм шиг. Амьддаа бие биенээ хайрлацгаая!!!

2 comments:

  1. Тэнхлүүн явхад тэмээгээр тусалснаас, Тэвдэж явхад тэвэнгээр тусал гэдэг шүү дээ хэхэ
    за за тэр ч яахав санал нэг байна амьддаа бие биенээ хайралцгаая!!!

    ReplyDelete
  2. АААяаяаяа яасан муухай юм болоо вэ хэхэхэхэ. тэхдээ засчихлаа. баярлалаа

    ReplyDelete