Wednesday, April 15, 2009

? ? ?


Сайхан амьдралынхаа түлхүүрийг хаанаас олдог юм бэ? Энийг зааж өгөх хэн ч байхгүй. Зарим нэгэнд нь аз таарна. Азгүй нэг нь ёроол руу унана. Яг л ширэнгийн хууль шиг. Хэн хүчтэй бөгөөд ухаантай нь ялан дийлж эрх мэдэлд хүрнэ, сул дорой нэг нь идэш болох эс бөгөөс өлсөж үхэх. Бид чинь уул нь хүмүүс биз дээ. Ямар ч утга учир алга. Яах гэж амьдраад байгаан бэ? Сайхан амьдрах гэж. Сайхан амьдарч яах юм бэ? Ганцхан олдох амьдрал шүү дээ. Ганцхан л амьдрах юм чинь хүссэнээрээ амьдрая заавал хөдөлмөрлөх хэрэг юу байна? Үнэгүй зүйл гэж үгүй, мөнгөгүй бол гишгэх газар үгүй. Хүмүүс яах гэж мөнгийг бүтээсэн юм бэ? Солилцоо хийхийн тулд л... Ингээд л яваад байвал яваад л байна. Утга учиргүй эцэс төгсгөлгүй энэ асуултуудыг яах гэж зохиох юм бэ? Амьдарл тэр чигээрээ л асуулт мөн асуудал...

2 comments:

  1. Нэг бодлын бид яах гэж амьдарч байгаан бол, хүн болгон л сайхан амьдрахын тулд л гэдгийн, сайхан амьдралаа гээд яахын бэ, сайхан мухай амьдарсан хүн болгон л цаг нь болхоор яваад өгийшт ээээ

    ReplyDelete
  2. Саяхан ёс зүй дээр иймэрхүү сэдвээр нэг нөхөр илтгэл тавьсан юм. Түүний тайлбарласнаар "Үүнийг тоглоомын дүрэм гэнэ. Хүмүүс сайн сайхан, шударга амьдрахын тулд үүнийг зохиосон гэвч сүүлд өөрөө өөрсдийнхөө тоглоомын дүрмэнд бүдрэх болсон, тоглоомыг орхих /game over/ болсон" ...

    ReplyDelete