Байгууллагад тодорхой нэг асуудлаар байнга шийдвэр гаргаж байдаг хүнийг менежер гэдэг. Уг гаргасан шийдвэр нь байгууллагад маш чухал бөгөөд хөдөлгөгч хүч нь болж байдаг. Энэ ч утгаараа менежерийг шийдвэр гаргагч мөн удирдагч гэж ойлгодог. Шийдвэр гаргалт нь менежерийн хувьд янз бүр бөгөөд түвшин ахих тусам чухал ач холбогдолтой болдог. Шийдвэр гаргалт гэдэг нь олон чиглэл хувилбар дундаас хамгийн оновчтойг нь сонган авах үйл явц юм. Шийдвэр гаргалт нь менежерийн өдөр тутмын ажлын зайлшгүй хэсэг бөгөөд бизнесийн практикт учирч буй янз бүрийн асуудлыг амжилттай шийдвэрлэхэд хувь хүн олон янзаар ханддаг. Тухайн хувилбарууд дундаас оновчтойг нь сонгоход хувь хүний мэдлэг, тургшлага, бүтээлч байдал, зөн совин, арга барил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Өнөөгийн нөхцөл байдал, бизнесийн орчин нь шийдвэр гаргалтыг илүү нарийн, төвөгтэй болгож байна. Учир нь шийдвэрийн сонголтын тоо маш их болсон, шийдвэр гаргалтын үр дүн, үр дагаварын тодорхойгүй байдал нэмэгдсэний улмаас урьдчилан таамаглах боломж маш бага болсон. Иймээс менежер оновчтой шийдвэр гаргахын тулд шинжлэх ухаан, практикаар нотлогдсон олон арга хэрэгсэл, зарчмуудыг танин мэдэж зав ашиглах хэрэгтэй. Бизнесийн шийдвэр гаргалтын хандлагыг шугаман ба системийн гэж хоёр ангилдаг. Эдгээрийг цухас дурдвал шугаман гэдэг нь шийдвэр гаргалтын хамгийн энгийн хандлага бөгөөд асуудал бүр ганцхан шийдэлтэй, нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй, үргэлж хүчин төгөлдөр байна гэж үздэг. Харин системийн хандлагын хувьд асуудлыг нарийн төвөгтэй бөгөөд тодорхой нөхцөл байдалтай холбоотой, шийдэл нь тухайн асуудалд нөлөөлөөд зогсохгүй байгууллагад нөлөөлдөг. Мөн шийдвэр нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгдөн шинэ шийдвэр гаргах нөхцөл, боломжийг бүрдүүдэг. Иймд шийдвэрлэх гэж буй асуудлыг байгууллагын нэгж хэсэг харилцан хамаарал бүхий объектуудтай холбоотойгоор авч үзэх хэрэгтэй гэж үздэг. Энэ хандлага нь асуудлыг шийдвэрлэх очин үеийн хандлага юм. Дээр дурдсанчлан шийдвэр гаргахад маш нарийн төвөгтэй, олон сонголттой болсон харин үүнийг хэрхэн давах вэ. Бүх л бизнесийн байгууллагууд аль болох бага эрсдэлтэй байхыг хүсдэг. Маркетингийн судалгаа нь тэрхүү эрсдэлийг багасгах зорилгтой бөгөөд орчноо тань мэдэх мөн өрсөлдөгч болон хэрэглэгчээ судалснаар бизнесийн байгууллагуудад давуу тал үүсгэж өгдөг. Маркетингийн судалгааг товчоор тодорхойлбол “маркетингийн судлагаа гэдэг нь хэрэглэгчид, өрсөлдөгчид ба зах зээлийн талаар мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар цуглуулж, тэмдэглэн дүн шинжилгээ хийх явцыг хэлнэ”. Бизнесийн шийдвэр гаргалтанд маркетингийн судалгаа хэрхэн нөлөөлж буйг жишээ татан авч үзье.
Жишээ 1. Маркетингийн судалгааг ашигласнаар пүүс урт хугацааны туршид санхүүгийн үр ашигтай ажиллах арга замаа олж тогтоодог. Procter & Gamble пүүсийг үүний жишээ болгон дурдаж болно. Маркетингийн үр ашигтай судалгааны тусламжтайгаар “camay” гар нүүрийн саванг 1879 оноос, “Tide” угаалгын нунтгийг 1947 оноос хойш үйлдвэрлэж ашиг олсоор байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүн нь өнөөг хүртэл дэлхийд танигдаж хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Жишээ 2. Коко Кола гэдэг үг нь Хятад ханзаар бичихэд “лаан хорхойг хазах”, “лаагаар хийсэн гүү” гэсэн утгыг илэрхийлсэн үг болсон байна. Эхэн үедээ ийм нэртэй ундааг авах дургүй байснаас алдаагаа засахын тулд судалгаа хийхээс өөр аргагүй болсон байна. Тиймээс 40,000 хятад хэрэглэгчдийн дунд судалгаа хийсний үндсэн дээр дуудлагыг нь өөрчлөн галиглан бичиж “аман доторх аз жаргал” гэсэн утгатай ханзаар бичих болсон байна.
Жишээ 3. Зах Зээлээ сайн судласан нь ялдаг гэж үү? Гэвч бодит байдал дээр тийм биш. Үнэн хэрэгтээ American motors худалдан авагчдын хүсэж байгаа хэрэгцээг үгүйсгэж чадсанаараа илүү их амжилтанд хүрсэн билээ. Jeep машиныг цэрэг армийн хэрэглээнээс зээлдсэнээр бэлээхэн ялалтанд хүрсэн юм. Гэтэл тэдний хийсэн хөнгөн тэрэгнүүд зах зээл дээр огтхон ч амжилт олохгүй байсан. Jeep гэж машин байж болохыг ямар ч Фокус-бүлгийн судалгаа хэлж өгч чадаагүй. Зах зээлийн судалгаа ямарч мундаг шинэ төрлийн машиныг тэргүүлэх загваруудтай эн зэрэгцэн өрсөлдөхөд туслаж чадахгүй.
Эцэст нь маркетингийн судалгаа нь байгууллагыг эрсдлээс аварч чадна, эсвэл ямар ч хэрэгцээгүй байж болох талтай. Маркетингийн судалгаа нь зөвхөн эрсдэлийг бууруулах боломжтой ч яг 100% бууруулна гэсэн үг биш юм. Бизнесийн байгууллагын шийдвэр гаргалтанд маркетингийн судалгаа хэр их нөлөөлөх нь менежерээс шалтгаалдаг гэсэн дүгнэлтэнд хүрж болох юм. Учир нь хүн бүр адилгүй бөгөөд менежер бүр өөрийн гэсэн онцгой шийдвэр гаргалтын арга барилтай байна. Харин тэр арга барилд нь маркетингийн судалгааг хэр гүн гүнзгий хүлээж авдгаас шалтгаалж байгууллагын шийдвэр гаргалт өөрлчөгддөг байх талтай.
Ашигласан материал:
1. http://good.az.mn/index.php?module=menu&cmd=content&id=2&menu_id=2
2. http://gankhuu.ikhzasag.mn/index.php//home/post/6
3. http://biznetwork.mn/network/topic/show/12472
4. http://mn.wikipedia.org/
5. http://ikhzasag_gankhuu.miniih.com/index.php//home/post/86
6. http://gelegjamts.blogspot.com/
7. http://gankhuu.ikhzasag.mn/index.php/home/post/83
8. http://www.slideshare.net/Gelegjamts/ss-1179792
Merkur 34C Review - deccasino.com
ReplyDeleteIt's an excellent looking Merkur 34C with a worrione nice, smooth blade angle. The หารายได้เสริม 34C is a 메리트카지노 very good, light weight and heavy weight. Rating: 5 · Review by Jak Connor