
Монгол Улс тусгаар тогтносон єдєр гэж жилд хэдэн єдрийг ч тэмдэглэдэг юм. Долдугаар сарын 11-ний єдрийг Vндэсний их баярын єдєр, тусгаар тогтнолын баяр болгож, бєхєє барилдуулж, морио уралдуулж байдаг. Энэ нь ардын журамт цэрэг Хиагтаас нийслэл Хvрээнд орж ирсэн, хожим нь анхны цэргийн наадам болсон єдєр л дєє. Арваннэгдvгээр сарын 26 гэж дээхэн цагт гадаадад байдаг оюутнууд голдуу тэмдэглэдгээс биш єєр хvмvvс байтугай тєрийн томчуул анзаарахгvй єнгєрдєг байсан нэг єдєр бий. Одоо харин "Улс тунхагласны баяр" хэмээн нэрийдээд бvр бvх нийтийн амралтын єдєр болгочихож. Энэ бол 1924 онд Монгол Улс Бvгд найрамдах засаглал тогтоосон, анхны Vндсэн хуулиа баталсан єдєр.
Энэ бvхэн Монгол Улс жинхэнэ ёсоор тусгаар тогтносон єдєр мєн байсан уу. Vгvй юмаа. Монгол Улс жинхэнэ тусгаар тогтносон нь 1945 оны аравдугаар сарын 20-ны єдєр юм байна. Энэ єдєр Монгол Улс БНХАУ-аас хараат биш, тэдний харьяаны улс биш гэдгээ ард нийтийн санал асуулгаар бvрэн дvvрэн илэрхийлсэн юм байна.
Єєрєєр хэлбэл энэ єдрийг хvртэл Бvгд Найрамдах Монгол Ард Улс гээд яваад байсан хэдий ч ЗХУ, БНХАУ-ын 1924 оны тавдугаар сарын гэрээ ёсоор БНМАУ нь БНХАУ-ын салшгvй нэг хэсэг, сувернитет статустай явж.
Харин дэлхийн хоёрдугаар дайны тєгсгєл 1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон гурван гvрний уулзалт хэлэлцээрээр Европ тивд дайн дууссаны дараа дорно зvгт Японы эсрэг дайн эхлvvлэх асуудал ярих болоход ЗХУ-ын тэргvvн И.В.Сталин БНМАУ-ын статусын асуудлыг хурцаар тавьж, БНХАУ-д шахалт vзvvлснээр Хятадын тал "Хэрэв Монголын ард тvмэн ард нийтээрээ тусгаар тогтноно гэсэн санал гаргавал хvлээн зєвшєєрч болох юм" гэсэн хариу єгчээ. Ингээд тухайн vед БНМАУ-ын Бага хурлын тэргvvлэгчид, Сайд нарын Зєвлєл шийдвэр гаргаж бvх ард тvмний санал асуулга /референдум/ явуулсан байна. Санал асуулгад оролцогсод 100 хувь бvрэн итгэлтэйгээр тусгаар тогтносон улс байна гэдгээ илэрхийлжээ. Ингэснээр тэр ондоо ЗХУ ч, БНХАУ ч Бvгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрч нэг их удалгvй ЭСЯ-аа Улаанбаатарт нээж байсан байна.
Чухам vvнийг хvртэл Монгол Улс Vндсэн хуультай бол Vндсэн хуультай, єєрийн гэсэн тєртэй, кинон дээр гардаг шиг "хаантай бол хаантай, харцтай бол харцтай" улс яваад байсан хэдий ч олон улсын гэрээ хэлэлцээр ёсоор бол бvрэн тусгаар тогносон гэсэн статусгvй явж ирсэн хэрэг. Ийм болохоор 1945 оны аравдугаар сарын 20-ны єдєр бол Монгол Улс жинхэнэ ёсоор тусгаар тогтносон єдєр болж байна.
Аравдугаар сарын 20. Энэ єдєр Монгол Улсын тусгаар тогтносон єдєр.
Х.Єлзий
хх
ReplyDeleteцэнгэл болхоор бүүр МЭО 209 онд Хүннү гүрэн тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан гэсэн байсан.
ReplyDeleteХарин чи болхоор 1945 он
Би болхоор 1924 он
энэ чинь одоо юул болоод байна даа
ямартай ч өнөөдөр амраад сайхан л байна хэхэ
www.bts131.blogspot.com
Түүхээ мэддэггүй яасан хүүхдүүд вэ?
ReplyDelete1924 онд анхны үндсэн хуулиа баталж БНМАУ -ыг дэлхий дахинд тунхаглан зарласан өдөр шүү дээ Тэгээд Улс тунхагласан өдөр гэдэг.
Манж, хятадын дарлалд 300 жил дарлагдсаны эцэст 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж хятадуудыг эх орноосоо хөөн гаргаснаар тусгаар тогтнолын өдрийг тэмдэгдэх болсон шүү дээ.
хүүхдүүд арай дэндүү байна шүү. Монгол хүн мөн үү?
та болиорой хятад биднийг хүлээн зөвшөөрөөгүй юм гээд бид 1911 онд тусгаар тогтносныгоо үгүйсгэх хэрэг үү ай. бид чинь 1911 12 29 нд тусгаар улс болсон шүүдээ.
ReplyDelete