Thursday, April 30, 2009

Би чамд хайртай


Би чамд хайртай. Энэ гурван үгийг хэзээ хэнд хэлэх бол? Өмнө нь зөндөө хэлж байсан ч тэр болгонд тэр хэлсэн хүнээ хуурч байсан. Ийм хуурмаг байдлыг дахиж үүсгэхгүй гэж өөртөө хэлсэн. Хэлсэн үгэндээ хэр үнэнч байх бол... Хайр гэдэг агуу зүйлээр холбогдож нэгэн насыг хамтдаа илээх тэрэнтэйгээ хэзээ уулзах бол? Би чамд хайртай. Тэрэнтэйгээ уулзах үед энэ үгийг түм буман удаа хэлэх болноо. Энэ л нандийн үгэнд зүрх сэтгэлээ шингээн байж хэлэх тэр мөчид амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийн нэг байх биз. Би чамд хайртай. Энэ гурван үгний нэгийг нь өөрлчөөд эцэг эхдээ ч бас хэлж байх хэрэгтэй. Тэд маань байгаагүй бол би гэдэг хүн чинь яахан энэ хатуу боловч сайхан хорвоо дээр мэндлэх билээ. Тэдэндээ энэ үгийг харамгүй хэлж байх нь чухал зүйлсийн нэг болов уу. Би чамд хайртай. Харин энийг амьдралд...

Wednesday, April 29, 2009

:-)


Өдөр ирэх бүр л хийх ажил овоороод ааяаяа хэрэг алгаа. Цагийн юмыг цагт нь гэдэг аргагүй л үнэн үг шүү. Гэхдээ чаднаа чадна ш дээ... :)

Saturday, April 25, 2009

For IFE's b.friends


Нэг баг биш ч нэгэн сэтгэлээр хэдхэн хоног бэлдсэн гэхэд дажгүй ээ. Not bad гэхэд хэлсдэхгүй байх. Гэхдээ Lobby гэдэг юм байдаггүй байсан бол яалтачгүй түрүү магнай авах л байсан. Юм бүхэн үүгээр дуусах биш дээ. Харин ч илүү их хичээх хэрэгтэй гэсэн "шар" өгч байна. Найзууд маань бүх хүчээ л гаргаж, цаг заваа дэмий зарцуулаагүй гэдгээ мэдэрч үзүүрэллээ. Чамалхааргүй л амжилт. Би өөрөө оролцоогүй ч гэсэн өөрийгөө тус багийн гишүүн мэтээр төсөөлж бүх хүчээ дайчлан ажилласан(хэхэ). Нөхөрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдэг гэдэг дээ. Ямар дандаа найзууддаа тус болох биш иймэрхүү юм байлгүй л яахав. Гэхдээ л харамсалтай. Атгаад л алдсан даа... Дараа дараачийн тэмцээнд улам их хичээх хэрэгтэйг ойлгосон биз ээ...

Sunday, April 19, 2009

Олох болно


Хайрыг хайх ёстой юмуу хүлээгээд байж байх ёстой юмуу? Хайгаад олвол амттай юмуу хүлээгээд ирвэл жаргалтай юмуу? Энэ гэгээн зүйлийн тухай янз бүрийн онол томъёо гарсан байх юм. Миний бодлоор бол Хайртай бол хайрынхаа төлөө бүхнээ зориул, Хайр дурлалд нэр хүнд гэж үгүй хэмээн боддог. Гэхдээ энд эсрэг хүйстнээ найрах асуудал ороогүй. Үүний тухайд бол авьяас гэж боддог :) Өөрийнхөө яриа, байгаа байдлаараа тэднийг татна гэдэг бол яалтчгүй авьяас. Иймэрхүү авьяас хүн болгонд байдаг бөгөөд ашиглаж чаддаггүй нэг нь өөрсдийгөө хайр дурлалд одгүй гэж боддог бололтой. Тэр одыг өөрөө л шүүрэх хэрэгтэй болхоос хүлээгээд суух нь утгагүй. Хүний амьдралд юу эс тохиолдхов эсрэг хүйстнээ сонирхох нь байгалиас заяасан зөн совин, мэдрэмж гэх юмуу даа. Хамгийн гол нь тухайн хүнээ сайн судалж мэдэх хэрэгтэй. Эрч хүчтэй түүнийгээ хай, Дурлал таныг хүлээж байгаа, бүү хүлээ... (гэхдээ яарвал даарна) :)

Friday, April 17, 2009

In my dream


Шөнө болгон зүүдэндээ учирдаг болхоор ч тэрүү уулзах гэж нэг л яарахаа больчихсон. Зүүдэнд минь ирэх болгондоо нэг зүйлийг амлаад явна. Юу гэдгийг нь санадаггүй ч би инээгээд хоцорч байх юм. Инээж байгаа болхоор янз нь сайн л юм байдаг бололтой. Шөнө болгон тэр уулздаг газарт маань өдөр байх агаад шиврээ бороо нарны туяатай холилдон солонгорч, тэртээ харагдах үүлсийн дундаас усны шувууд эргэн ирэх тодхон харагдана. Тэр төгөлд байдаг нуурын эзэд бололтой, нуураа харангуут улам бүр хурдалж дэвэлтээ хурдасгах мэт санагдах боловч хичнээн удаан явсан ч яг л тэндээ... Хачин жигтэй юм гэвэл ганц энэ бишээ. Хаврын цэцэгс дэлбээлж байхад шаргалтсан навчис модноос тасарч газарт нэг нэгээрээ ойчин хөглөрөх бөгөөд гунигтайгаар ширтэх чиний нүд энэ бүгдийг бүхэлд нь харах мэт. Зэргэлдээх голын эрэг дээр загасчид загасчлах боловч барьсан хүн үгүй. Энэ бүхэн надад сонин санагдана гэхдээ чамаас минь өөр хэн ч, юу ч үл бодогдоно. Бидний яриа удаан биш үргэлжилэх боловч дэндүү ихийг ярьсан мэт санагдана. Чиний явах тэр мөчид би сэрдэг... Өнөө шөнө дахин уулзая

Wednesday, April 15, 2009

? ? ?


Сайхан амьдралынхаа түлхүүрийг хаанаас олдог юм бэ? Энийг зааж өгөх хэн ч байхгүй. Зарим нэгэнд нь аз таарна. Азгүй нэг нь ёроол руу унана. Яг л ширэнгийн хууль шиг. Хэн хүчтэй бөгөөд ухаантай нь ялан дийлж эрх мэдэлд хүрнэ, сул дорой нэг нь идэш болох эс бөгөөс өлсөж үхэх. Бид чинь уул нь хүмүүс биз дээ. Ямар ч утга учир алга. Яах гэж амьдраад байгаан бэ? Сайхан амьдрах гэж. Сайхан амьдарч яах юм бэ? Ганцхан олдох амьдрал шүү дээ. Ганцхан л амьдрах юм чинь хүссэнээрээ амьдрая заавал хөдөлмөрлөх хэрэг юу байна? Үнэгүй зүйл гэж үгүй, мөнгөгүй бол гишгэх газар үгүй. Хүмүүс яах гэж мөнгийг бүтээсэн юм бэ? Солилцоо хийхийн тулд л... Ингээд л яваад байвал яваад л байна. Утга учиргүй эцэс төгсгөлгүй энэ асуултуудыг яах гэж зохиох юм бэ? Амьдарл тэр чигээрээ л асуулт мөн асуудал...

Monday, April 13, 2009

Банкны багшид


Банкны хичээл дээр өнөөдөр үнэндээ тааруухан дүн авлаа. 3 асуулт тавсаны нэгийг нь л уншсан би яг тэр асуултандаа бүдэрлээ, нөгөө 2 асуултыг хангалттай хариулсан боловч дундаж оноо нь хангалтгүй. Ядаж байхад бие даалтын хугацаа хэтэрсэн гээд авсангүй, энэ арай л байж боломгүй асуудал мэт. Өөрөө хэлэхдээ шалгалтын өмнө өгчих гэж байсан. Харин хэлсэн зүйлээ мартчихдаг юм болов уу даа. За ямартай ч өнөөдөр багшид дэндүү их уур хүрлээ. Оюутан биднийгээ харж үзээд жоохон ч гэсэн ойлгохыг бодохгүй юм даа. За тэхдээ муу авдаггүй оюутан гэж юу байхав...

Friday, April 10, 2009

Хувь хүний нийгмийн хариуцлага


Хүн бүрийн нийгэмд эзлэх байр суурь, статус харилцан адилгүй боловч нийгэмд хүлээсэн хариуцлага хүн болгонд тодорхой хэмжээгээр байх ёстой. Энэ нь тухайн хүний ёс зүйтэй холбоотой асуудал юм. Улс орон маань хэдхэн жилийн дараа цөлжих аюул нүүрлээд байна гэсэн бичигтэй хуудас энд тэндгүй байдаг боллоо. Мэдээж ор үндэсгүй худал зүйл биш харин ч үнэний талтай. Хүн бүр нийгэмд хүлээсэн хариуцлагаа ухамсарлан нэг нэг мод ч болтугай тарьвал энэ аюулаас сэргийлж чаддаггүй юмаа гэхэд хэдэн жилээр уртасгана. Энэ мэтчилэн улс орон дэлхийн хэмжээний том том асуудлууд бүгд л хувь хүний ёс зүй болон нийгмийн хариуцлагатай холбоотой байдаг. Энэхүү хариуцлагын талаар ухамсарлан ойлгосон олон хүмүүс бий. Гэвч зарим хүмүүс эсрэг бодолтой байх жишээтэй. Заавал эд хөрөнгө материаллаг байдлаар хүмүүнлэг үйлс хийх албагүй. Зүгээр л ядарч яваа нэгэндээ урмын үг хайрлахад л болох мэт. "Тэнхлүүн явхад тэмээгээр тусалснаас, Тэвдэж явахад тэвэнгээр тусал" гэдэг дээ. Нийгмийн ухамсарласнаар гэгээрэхгүй ч гэсн улс орон цаашлаад дэлхийн нийгмийн сайн сайхан амьдрахад хувь нэмрээ оруулж байна гэж ойлгож болох юм шиг. Амьддаа бие биенээ хайрлацгаая!!!

Thursday, April 9, 2009

Зүгээр л

Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ, эхний цагаас авхуулаад л өдөржин нойр хүрээд л ямар ч хөдөлмөрийн чавдаргүй, ашигт үйлийн коэффицент тэг, хасах баланстай ажиллаж байна аа.

Wednesday, April 8, 2009

Бурхны орон руу...


Нэгэн цагийн анд нөхөр, нижгээд жилийн сайн найз байсан чи сэтгэл зүрхэнд минь үүрд байх болно. Хэцүү цагт ч, жаргалтай мөчүүдэд ч хамтдаа байсан андыгаа үргэлж дурсан санах болно...

Сэтгэл зүрхэндээ...


Хавар ирж гадаа дуулаараад л, ирж яваа цаг гэсэндээ цаанаа л өөр байна шүү. Удахгүй мод нахиалаад бүр ч сайхан болох биз. Энэ хавар аз жаргал минь ирсэн ч, аз жаргалаа хайгаад олохгүй юм. Аз жаргалыг дэндүү удаан хүлээсэн болхоор хурдхан л уулзмаар... Надтай ойрхон байгааг нь мэдрээд байвч түүнийгээ олохгүй юм. Цаг нь болхоор учрах л байлгүй дээ гэж бодоод зөнд нь хаямаар... Гэхдээ л ингэж чадахгүй, учир нь алдчихвал... Аз жаргал минь над дээрээ хурдан ирээрэй!!!

Monday, April 6, 2009

Болж л таараа...


Амьдралын босгыг саяхан давсан миний бие өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэхийн төлөө.
За ингээд 4-р сар айлчилан ирлээ. Хийж бүтээх юм өдөр ирэх тусам нэмэгдсээр л, хийсэн бүтээсэн юм маань хэвэндээ л... Үгүй ээ ингэж амьдарч болохгүй шүү. Дунд сургуулийн сэтгэлгээнээсээ хараахан салж чадахгүй л байна. Хэзээ нэгэн цагт салах л байлгүй дээ. Тэр өдөр нь хэзээ ч юм байгаан. Тэр даалгавар, тэр хичээлийг бодоод байхаар стрэст ороод ч байгаа юм шиг. Гэхдээ өөдрөг сэтгэлээр бүхнийг харвал болж л таараа...

Wednesday, April 1, 2009

Тэрэнд ямар их хайртай гээч...


Түүний амьдралын хэв маяг яг л нэгэн хэвийн цутгамал мэт. Унтана, иднэ, бие засна, тоглоно. Яах гэж амьдраад байгаагаа мэддэг юм болов уу даа зайлуул. Харахаар өрөвдөлтэй ч юм шиг жаргалтай ч юм шиг. Тэр хэнд ч итгэхээр гэнэн сэтгэл, ариухан санаатай нэгэн бөгөөд энэнээсээ болоод асуудалд орох нь ч бий. Хааяа нэг хүмүүс рүү харахдаа нүд нь хамгийн гунигтай байдалд шилжих бөгөөд ямар нэгэн юм гуйх мэт. Гэвч тэр аз жаргалтай байх нь олонтаа. Ихэнхидээ өрөөндөө ганцаараа унтаж өнгөрөөх бөгөөд нар салхинд гарахаар айн чичрдэг нэгэн. Тэр хэзээ нэгэн цагт нас бие гүйцвээс хэний ч харцыг булаам нэгэн болох нь гарцаагүй. Харин тэр хүртлээ ямар нэгэн юманд осолдохвий гэхээс ар нуруугаар минь хүйт даана. Тэрэнд ямар их хайртай гээч...