Tuesday, March 24, 2009

Сүнс байдаг уу?


Энэ асуултанд хүн болгон л өөр өөр хариулт өгөх байх. Янз бүрийн шинжлэх ухаан болоод шашины талаас өөр өөр тайлбартай биз ээ. Харин миний хувьд энэнд итгэгчидийн нэг билээ. Тодхон жишээтэй дөнгөж сая гэр рүүгээ алхаж явахдаа тааралдлаа.
Тэр газар шөнө алхахад цаанаа л жихүүцэм нэг л зэвүүн. Гэхдээ дөт зам болхоор ядарсан хүн явахгүй гээд яах билээ дээ. Алхаж байтал ойр хавьд нэг ч хүн үл үзэгдэнэ. Харин ард талд 2 хүний хоршоо яриа тодхон сонсогдох агаад яг юу ярьж байгааг нь сонсох гэхэд нэг л болж өгөхгүй юм. Замын гэрлийн дор очоод эргээд хартал юу ч алга. Хий юм сонссон юм байлгүй дээ гэж бодоод цааш явлаа. Гэтэл өнөөх чимээ яалтчгүй л ард яваад байх юмаа. Хурдаа нэмтэл ард хоцрохгүй нь ээ. Хоолой дээр нэг юм тороод ирэх юмаа, харин ашгүй өөдөөс нэг хүн айсуй. За одоо ямар ч байсан гайгүй байх хэмээн бодоод алхтал нөгөө хүн ерөөсөө ойртохгүй юм. Уул нь өөдөөс алхаад л байгаа байлтай. За энэ яалтчгүй л хэрэг бишдлээ дээ гэж бодоод тамхиа асаагаад хартал нөгөө хүн маань нилээн ойртоод иржээ. Хажуугаар зөрхийг нь хартал царай нь харагдахгүй сааралтсан нүүртэй хүн гэхэд хэцүү амьтан юм. Ёстой зүрх амаар гарах шахаад л тамхиа хаяаад гүйлээ. Нэг мэдхэд гэрийнхээ хаалганы үүдэнд ирчихсэн хаалгаа онгойлгоод зогсож байлаа.
За нэг иймэрхүү л юм тохиодлоо доо. Зарим нэг үл итгэгчид уншаад уурлах л байх. Гэхдээ энэ Post-нд илүүчгүй дутуучгүй, ямар нэгэн хачир давсгүй бичсэн юм шүү.

4 comments:

  1. pugo үнэн юм уу даа
    би нэг л итгэж өгөхгүй байна даа
    гэхдээ би сүнс байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг :)

    ReplyDelete
  2. үнээээн. Аймаар юм байна лээ хэхэхэхэ

    ReplyDelete
  3. Bi suns baigaag dandaa l mederdeg. Tedentei yariltsah bolomj garwal yarina gej boddog. Gehdee, suns bidnii ergen toirond bainga ergeldej baidag tedniig hench toodgui. Hen negen tooh yum bol baysaad salahaan baidag gesn. So i wont. Sunsnuudiig boditoor erduusuu duriin haraj baigagui... Chi aztai baina. Gehdee yag tulna gej bodhoor aimar l yum bn lee. Zugeer l bodoj uzsiin. Tegehdee ted tiim ch muu amitad bish gej boddiin. Ted nar chin orshidgui shuudee. Zugeer l hii uzegdel... Sayhan manai neg naiz nadad muu sunsiig yalgah arga zaaj ugsun. Ter bas suns harad bdag yum. Muu sunsnuud hol nutsgen, bur muu ni shaw shaldan baidag gesn. Sunsnuud yag l kinoon der gardag shig sain muu gej baidag yum bn lee. So be brave.

    ReplyDelete
  4. хэхэ анд ёст согтуу байсан юм бишүү хаха.

    ReplyDelete