Wednesday, March 25, 2009

Тэжээвэр амьтан

Ямар нэгэн амьтан тэжээх нь аз жаргал юм шиг надад санагддаг. Миний хувьд бол нохой тэжээх нь мөрөөдөл гэхэд болно доо. Мэдээж хэрэг хүний хамгийн сайн анд гэдэг дээ. Нохой минь дэргэд байхад нэг л тайван, хөгжилтэй байдаг. Тэрний байгаа байдал нь цаанаа л эгдүүтэй. Гэвч хүн болгон адилгүй байх юм даа. Жишээ нь манай нэг найз гэхэд л нохойнд үнэн голоосоо дургүй юм шиг байгаан. Гэрт ирээд сууж байхад нь миний нохой эрхэлхээр уурлаад л сүйд болно. Яахав дээ нялх амьтан гутал өмдийг нь жаахан оролдоо л биз... хэхэ. Энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүсд ямар нэгэн амьтан тэжээхийг зөвөлмөөр байна. Учир нь тэрэнтэйгээ байхад хэзээ ч ганцаардахгүй, тэд хэзээ ч чамайг гомдоож орхиж явахгүй шүү дээ. Нэг гэм нь гэр жаахан заваартуулах гээд байдаг юм даа хэхэ, гэхдээ амьд хүн аргатай :D

2 comments:

  1. Хүн ганцаараа байхдаа ч уйдаггүй байвал тун сайн гэлцэнэ билээ.

    ReplyDelete
  2. Тийм хүнийг зожиг хэмээн дүгнэх бусуу?

    ReplyDelete