Monday, March 23, 2009

Нойргүйдэл...

Бас нэгэн шинэ долоо хоног эхлэнэ. Хийсэн бүтээсэн юмгүй байж л долоо хоногууд урсан өнгөрсөөр. Бид яах гэж суралцаад байгаа юм бэ. Мэдээж хэрэг сайхан амьдрах гэж л байх. Энэ хэдэн хичээлүүдийн даалгаварыг хийх гэж бөөн юм болно. Өглөөнөөс авхуулаад л орой болтол сууна, даанч гараас юм гарахгүй. Үнэн хэрэг дээрээ даалгавараа биш өөр юм хийнэ. Мэсэнжэр гэж гайтай юм байнаа. Гайтай ч юм байхав дээ уул нь холыг ойртуулж хоёрыг уулзуулж л байгаа буянтай л софт. Мэсэнжэрийнхээ литийг хархаар юм бичмээр санагдах хүмүүс байж л байна. Ингээд л чалчиж гарна даа. Энэ софт маань оюутан бидэнд садаа ч болоод байгаамуу, зугаа ч болоод байгаамуу мэдэх юм алга. За иймэрхүү маягаар өдөржин хийсэн юмгүй чалчиж чалчиж маргааш юу орох билээ гэж бодно. Өнөөх хичээлийнхээ даалгаварыг хийх нэрийдлээр компьютерийнхээ ард баахан сууна даа. Бараг л нойргүйтэй адил хоносон би гэдэг хүн чинь өглөө хичээлдээ эхний хонхтой уралдаад л орно доо. Оюутны амьдралаа гэж...

5 comments:

  1. za nzdaa blog neesend ni bayr hurgeyeee.amjilt husie.aja aja amjilt

    ReplyDelete
  2. Bayrllaa, tusalj demjeerei... :)

    ReplyDelete
  3. тэгээд л дутуу нойртой хоноол банкны хичээл дээр хоцрохоо шахаал хэхэ
    messenger гэдэг зүйлийг тохируулж хэрэглэх хэрэгтэй шүү нөхөөр :)

    ReplyDelete
  4. Блогтой болсонд баяр хүргэе. Зургийг нь харвал зүс таних оюутан байна.

    ReplyDelete
  5. Баярлалаа. Тусалж дэмжээрэй!

    ReplyDelete