
Энгийн л нэгэн өглөө байна. Бодож санах юмгүй тамхи татхаар гэрээсээ гарлаа. Бодож байснаас сайхан өдөр байх юм. Ямар ч утаа алга. Тамхиа асаагаад эргэн тойрноо сонжин суулаа. Хотын амьдрал л болсон хойно энд тэндгүй машин, хүмүүс сүлжилдсээр л... Гэхдээ энд нэг л онц гойд юм байнаа. Автомашин бүр утаагүй технологитой болсон юмуу гэлтэй ерөөсөө утаа гаргахгүй юм. Хажуугаар янжуур зуун явах хүмүүсийн амнаас ямар ч утаа гарахгүй юм. Гэр хорооллын айлуудаас хүний урманд нэгээс нь ч утаа гарахгүй юм. "Би чинь тамхи татаж байгаа шүү дээ" гэж бодоод тамхиа сорон үлээтэл утаа байдаггүй шүү. Харин дээшээ харвал цэлмэг хөх тэнгэр, Амьдралыг тэтгэгч алтан нар аль аль нь сааралтан байна. Бурхан минь энэ чинь юу болж байнаа, надаар даажигнаад байна уу...
Үгүй дээ Улаанбаатарчууд бид утаандаа дасчээ...
За сайхан болжээ. Маш товч тодорхой...бас яг үнэн. энэ дашрамд ... аймгийн ... суманд суугаа хайрт аав гээл үү?
ReplyDeleteза тоглосон юм аа. энэ дашрамд хэлэхэд НИЙТ ТАМХИЧИДАА нийслэлийн хот утаагаар насаараа амьсгалж түүндээ бараг дасал болсон хөөрхий идэвхгүй тамхичид бидний хэврэгхэн болсон уушгинуудыг өрөвдөж наад тамхинаасаа гарахгүй юм аа гэхэд ядаж бага татаж тус болооч... та нар ч яах вэ хорыг нь шүүлтүүрээр шүүгээд л уушгиндаа оруулчихаж байгаа, харин бид уушги жинхэнэ хороор нь амьсгалаад байна. за тэгээд л агаарын бохирдол гэхээр тамхи татаад нэг их хор ялгарахгүй байлгүй дээ тамхи чинь жижигхэн шүү дээ гээд л... өөрийгөө өмөөрөх шалтаг хайгаад байдаг шүү. тийм ээ тамхи машинууд, том том үйлдвэрийн яндангуудтай харьцуулахад жижигхэн гэхдээ цуварч явсан барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй гэдэг биз дээ? угаасаа тэр үйлдвэрийн яндангууд машин, нийтнийн тээвэргүйгээр бид амьдрахад хэцүү, бас үүнийг зохицуулахад ч хэцүү. гэтэл тамхичдын асуулдыг бид шийдэж чадна шүү дээ. та тамхи татахгүй байлаа гээд таны хэтэвчнээс гарч явдаг хэдэн төгрөг байж л байна. та өөрийнхөө болон нийслэлчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө санаа тавьж тамхинаас татгалзсаныхаа төлөө цалин авч байна. үгүй гэж үү?
хорыг хороор гэдэг дээ хэхэ... :P
ReplyDelete.... chihend us hiisen ch adil, alt hiisen ch adil
ReplyDelete