Monday, November 23, 2009

Дуу сонсох сайхан...

Add Music to Blogger Blog

11.26 үнэхээр тусгаар тогтнолын өдөр мөн үү? аль эсвэл...



Монгол Улс тусгаар тогтносон єдєр гэж жилд хэдэн єдрийг ч тэмдэглэдэг юм. Долдугаар сарын 11-ний єдрийг Vндэсний их баярын єдєр, тусгаар тогтнолын баяр болгож, бєхєє барилдуулж, морио уралдуулж байдаг. Энэ нь ардын журамт цэрэг Хиагтаас нийслэл Хvрээнд орж ирсэн, хожим нь анхны цэргийн наадам болсон єдєр л дєє. Арваннэгдvгээр сарын 26 гэж дээхэн цагт гадаадад байдаг оюутнууд голдуу тэмдэглэдгээс биш єєр хvмvvс байтугай тєрийн томчуул анзаарахгvй єнгєрдєг байсан нэг єдєр бий. Одоо харин "Улс тунхагласны баяр" хэмээн нэрийдээд бvр бvх нийтийн амралтын єдєр болгочихож. Энэ бол 1924 онд Монгол Улс Бvгд найрамдах засаглал тогтоосон, анхны Vндсэн хуулиа баталсан єдєр.
Энэ бvхэн Монгол Улс жинхэнэ ёсоор тусгаар тогтносон єдєр мєн байсан уу. Vгvй юмаа. Монгол Улс жинхэнэ тусгаар тогтносон нь 1945 оны аравдугаар сарын 20-ны єдєр юм байна. Энэ єдєр Монгол Улс БНХАУ-аас хараат биш, тэдний харьяаны улс биш гэдгээ ард нийтийн санал асуулгаар бvрэн дvvрэн илэрхийлсэн юм байна.

Єєрєєр хэлбэл энэ єдрийг хvртэл Бvгд Найрамдах Монгол Ард Улс гээд яваад байсан хэдий ч ЗХУ, БНХАУ-ын 1924 оны тавдугаар сарын гэрээ ёсоор БНМАУ нь БНХАУ-ын салшгvй нэг хэсэг, сувернитет статустай явж.
Харин дэлхийн хоёрдугаар дайны тєгсгєл 1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон гурван гvрний уулзалт хэлэлцээрээр Европ тивд дайн дууссаны дараа дорно зvгт Японы эсрэг дайн эхлvvлэх асуудал ярих болоход ЗХУ-ын тэргvvн И.В.Сталин БНМАУ-ын статусын асуудлыг хурцаар тавьж, БНХАУ-д шахалт vзvvлснээр Хятадын тал "Хэрэв Монголын ард тvмэн ард нийтээрээ тусгаар тогтноно гэсэн санал гаргавал хvлээн зєвшєєрч болох юм" гэсэн хариу єгчээ. Ингээд тухайн vед БНМАУ-ын Бага хурлын тэргvvлэгчид, Сайд нарын Зєвлєл шийдвэр гаргаж бvх ард тvмний санал асуулга /референдум/ явуулсан байна. Санал асуулгад оролцогсод 100 хувь бvрэн итгэлтэйгээр тусгаар тогтносон улс байна гэдгээ илэрхийлжээ. Ингэснээр тэр ондоо ЗХУ ч, БНХАУ ч Бvгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрч нэг их удалгvй ЭСЯ-аа Улаанбаатарт нээж байсан байна.

Чухам vvнийг хvртэл Монгол Улс Vндсэн хуультай бол Vндсэн хуультай, єєрийн гэсэн тєртэй, кинон дээр гардаг шиг "хаантай бол хаантай, харцтай бол харцтай" улс яваад байсан хэдий ч олон улсын гэрээ хэлэлцээр ёсоор бол бvрэн тусгаар тогносон гэсэн статусгvй явж ирсэн хэрэг. Ийм болохоор 1945 оны аравдугаар сарын 20-ны єдєр бол Монгол Улс жинхэнэ ёсоор тусгаар тогтносон єдєр болж байна.
Аравдугаар сарын 20. Энэ єдєр Монгол Улсын тусгаар тогтносон єдєр.

Х.Єлзий

Monday, November 9, 2009

Тамхи татах уу? болих уу?


Өнөөдөр хүн төрөлхтөн бидний заримд үнэхээр том хэд хэдэн муу зуршил байдаг нь хар тамхи, архи, тамхинд мансуурах дон. Эдгээр нь бүгд л тухайн хэрэглэж байгаа хүндээ маш хор нөлөөтэй, нийгэмд учруулах хохирол нь ч дөсөөлөшгүй их.

Ингээд эдгээрээс өнөөдөр бараг хүн төлөрхтөнд хэвшил болох шахсан чимээгүй тахал тамхины хор хөнөөлийн талаар жаахан материал цуглууллаа.

Хими эмчилгээ тамхи татдаггүй хүмүүст илүү…/www.monmedline.com-аас/Houston - Тамхи татах нь ганцхан уушигны хавдар vvсгэх гол шалтгаан ч бус, тэртэй тэргvй эдгэх магадлал нь маш бага байдаг хими эмчилгээний vр дvнг ч багасгаж байна“ гэсэн ретроспектив судалгааны дvгнэлт Cancer сэтгvvлд ((2006; doi: 10.1002/cncr.218844)) гарчээ.
Houston дахь M.D. Anderson Cancer төвийн судлаач Anne Tsao 1993 – 2002 оны хооронд эмчлvvлсэн уушигны хавдартай 1370 өвчтөнийг уг судалгаандаа хамруулжээ. Тэдний 497 нь хими болон туяаны хавсарсан эмчилгээ, харин vлдсэн 873 өвчтөнvvд зөвхөн хими эмчилгээ хийлгvvлсэн байна. Хими болон туяаны хавсарсан эмчилгээ хийлгэсэн өвчтөнvvд эмчилгээнээсээ өмнө тамхи татахад ямар нэг нөлөө vзvvлээгvй бол харин дан ганц хими эмчилгээ хийлгvvлсэн өвчтөнvvдэд тамхи татах нь нөлөөлж байсан байна.

Тамхи татдаггvй өвчтөнvvдийн эмчилгээний нөлөө vзvvлэлт 19% буюу тамхи татдаг өвчтөнvvдийнхээс 2 дахин их байжээ. Хими эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч өвчин нь даамжирсан өвчтөнvvдийн 49% нь тамхи татдаггvй, харин 66% нь тамхи татдаг байсан ажээ. Тамхи татдаггvй өвчтөнvvдийн амьдрах магадлал нь татдагуудийнхаасаа харьцангуй өндөр байсан байна. Судлаач Anne Tsao -ын таамаглаж байгаагаар эмчилгээний vр дvн ингэж ялгаатай гарч байгаа нь 2 зvйлээс шалтгаалж байгаа гэнэ. Нэгдvгээрт хавдрын шинжээс. Тамхи татдаггvй өвчтөнvvдийн уушигны хавдар нь тамхи татдаг хvмvvсийн уушигны хавдартай харьцуулахад хавдрын шинж нь генетикийн хувьд харьцангуй бага өөрчлөлттэй байдаг. Хоёрдугаарт тамхи татах нь хvний ерөнхий биеийн байдалд сөргөөр нөлөөлдөг бөгөөд уушигны хавдраар өвчилж, хvнд эмчилгээ хийлгэж буй энэ vед том цохилт болдог гэлээ.

Уушигны хавдраар өвчлөгсдийн амьдрах магадлал маш бага бөгөөд дээд тал нь 5 жил амьдрах магадлал ердөө 20% байдаг байна. Нэгэнт уушигны хавдраар өвчилсөн бол тамхи татахаа зогсоосон ч эмчилгээ сайн vр дvнд хvрдэггvй тул эрvvл мэнддээ анхаарч тамхинаас гарч, татгалзахыг зөвлөж байна.

Тамхи /www.mongolmedee.net-ээс/ – энэ чөтгөрийн хортой гэдгийг хэнээр ч хэлүүлэтгүй бид мэддэг. Харин тамхины утаанаас болж хорддог нь батлагдсаар байна. Хоёр судалгааны дүнд тамхи татдаггүй эмэгтэй хүн, тамхичинтай хамт амьдардаг юм уу хамт ажилладаг бол хөхний хорт хавдар тусах боломж нь 27% хүртэл нэмэгддэг гэнэ. Түүнчлэн умайн cervical хавдартай болох боломж нь бусад эмэгтэйчүүдээс хоёр дахин их байна. Мөн өөр нэгэн судалгаагаар тамхи татдаг эцэг эхтэй гэр бүлд өссөн хүүхэд том болсон хойноо уушигны хавдартай болох магадлал гурав дахин их байдгыг нотолсон байна. Дөрөв дэх судалгаагаар жирэмсэн үедээ тамхи татаж байсан эмэгтэйн ач зээ нар нь астматай болох магадлал бусад хүүхдүүдээс хоёр дахин өндөр байдгыг тогтоосон байна. Түүнчлэн тамхи татдаг хүний орчинд өссөн хүүхдүүд болон өсвөр насныханы унших, тоо бодох чадвар болон сэтгэн бодох чадвар нь үеийнхэнээсээ доогуур байдаг нь судалгаагаар нотлогдсон байна.

2003 онд Колорадо мужийн Пуэбло хотын захиргаа ресторан, албан газар болон бусад газруудад тамхи татахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Дараагийн 18 сард нь тус хотын оршин суугчдын зүрхний шигдээс өвчин 27% хүртэл буурсан байна.

/ask.banjig.net-ээс/… Дэлхий дээр нэг жилд тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 4 сая хүн нас барсан нь насанд хүрсэн хүн амын нийт нас баралтын 1/10-ийг эзэлж байна. Үүний 80% нь хөгжиж буй оронд тохиолдож байгаа нь өндөр хөгжилтэй орнуудад тамхины хяналтын арга хэмжээ эрчимтэй явагдсаны үр дүнд тамхины компаниуд хөгжиж буй орнуудад тамхины зах зээлээ өргөжүүлэх, хэрэглэгчдийг нэмэгдүүлэх бодлого үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой болов уу.

2000 оны байдлаар дэлхийн хэмжээнд 1.8 тэрбум тамхичид байсан бөгөөд энэ нь өдөр бүр 80000-100000 залуу тамхичидаар хүрээгээ өргөтгөж байна. Иймээс тамхины хор хөнөөлийг бууруулах, хэрэглээг багасгах нь өнөө үед дэлхий дахины хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.

/www.mclibrary.edu.mn-аас/ Монголын хvн амын 45 хувь нь тамхи татдаг. Эрэгтэйчvvдийн 65 хувь, эмэгтэйчvvдийн 20 хувь нь тамхи татдаг байна. (2002 онд хийгдсэн АДРА байгууллагын судалгаанаас)

Та vvнийг мэдэх vv
-Тамхи болгонд хорт хавдар vvсгэгч олон янзын бодис агуулагддаг.
-Єдєр болгон нэг хайрцаг тамхи татдаг хvний уушгинд нэг жилийн хугацаанд 1 л бохь хуримтлагдана.
-Нэг тамхи татсан хvний нас 8 минутаар богиносдог.
-Тамхи татсанаар таны бие махбодь ч, хvний сэтгэл санаа ч тvvний хамааралд орно. Тамхиа хаяхгvй бол биеийн тамирын дасгал тамхины сєрєг нєлєєг арилгаж чадахгvй.
-Гэр ахуйн аймшигт гал тvймэр гарахын шалтгаан нь тамхинаас болдог.
-30 сая гаруй тамхичид тамхинаас гарснаа мэдээлжээ.

www.bugdeeree.mn







/Тамхины эсрэг сурталчилгааны тэргүүн байрууд/

Monday, November 2, 2009

Би хэн бэ?


“Өөрийгөө таньсан хүн энэ дэлхий дээр байхгүй” гэж багш үргэлж хэлдэгсэн. Мөнхжаргал миний бие хэдийгээр өөрийгөө таниагүй ч бага зэрэг ойлгохыг хичээлээ.
Ардчилал хэмээх давалгаатай нэгэн үед мэндэлсэн би өөрийгөө Монгол хүн болон Төв азийн зүрхэнд орших Монгол хэмээх улсад төрсөндөө бахархаж явдаг. Хүсэл мөрөөдөл өөдөө мацаж яваа арван найман настай эгэл нэгэн сэхээтэн гаралтай ээж аавын хайртай хүү.
“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг дээ. Хүн болгон эхээс төрөхдөө тугал хариулах саваагүй, гартаа атгах туг ч үгүй төрдөг. Харин нилээн хэдэн будаа шидэхэд зүүн дээр тогтох хувь тавилангаар хүн болдог гэлцдэг. Энэ гайхамшигт тавилангаа өөрийнхөөрөө залж, хүссэндээ хүрч, аз жаргалтай байх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол “муу явахаар сайн үх”. Арай л харгис мэт боловч амьдралын хууль, байгалийн шалгарал шүү дээ. Одоо үед ч ямар юмных нь байгалийн шалгарал байхав дээ. Техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа хорин нэгдүгээр зуун. Арай өөр үг хэллэг хэргэлдэг байлгүй. За энэ ч яахав зүгээр л миний ертөнцийг үзэх үзэл гэхүү дээ.
Өнгөрсөндөө би хэн байваа? Ямарч байсан дөрвөн нас хүртэлх зүйлээ санадаггүй юм. Харин дөрвөн нас хүрээд сургуульд ортлоо эмээ дээрээ өссөн юм даг. Тэхээр эмээгийн хүү буюу эмээгийн школоор занималдчихсан байгаа биз. Дөнгөж долоохон настай мөртлөө яг л жаран настай хүн шиг л хэрсүү зантай, ярьж байгаа нь яг л хөгшин хүн шиг байсан гэж аав дандаа ярьдагсан. Долоо нас хүрсэн хүн чинь сургуульд орлоо. Гурав, дөрөвдүгээр анги хүртэлээ байгаа байхгүй нь мэдэгдэхгүй дуугай нэгэн байсан сан. Тэгээд нэг л өдөр яасын байгаан тэсрэлт хийгээд л бужигнуулдаг л нөхөр болоод нэг л мэдхэд арван нэгдүгээр ангийн сурагч болжээ. Ингээд л амьдралд хөл тавих дөхөөд байгааг ойлгож ирээдүйд ямар хүн болох вэ гэх асуултыг өөрөөсөө асууж эхэллээ. Хажуунаас ирэх зөвөлгөөг сонсвол эмч, уран сайханч, программист, эдийн засагч, банкер гэх мэтчилэн бараг л бүх мэргэжилийг хэлээд байх шиг. Харин миний бодол өөр зүйл рүү чигэлж байсым. “Менежер”. Энэ хүн юу хийдэг, ямар хүн байдаг тухай мэдээллийг жаахан цэгцгүй ч гэсэн багахаан юм олж сонслоо. Яг л миний хувь тавилан мэт намайг дуудаад байх шиг. Ингээд бүхэл бүтэн арван жил математикийн гүнзгий гэгдэх ангид тооны хичээлээр бөмбөгдүүлсэн би ЕШ өглөө. Зорилго минь СЭЗДС байсан, зорилгодоо ч хүрлээ. Одоо бүх зүйл зөвхөн надаас шалтгаална гэсэн ганцхан бодолтой байсан би эхний улиралд таван хичээлээс гуравт нь чөлөөлөгдөж чадсандаа ч урамшиж, болдог юм байна гэсэн эрмэлзлэлээр цааш явж билээ.
Харин одоо хоёрдугаар курсын оюутан. Мэргэжилийнхээ хичээлийн үндэс суурийг үзээд сэтгэл ханамж өндөртэйхэн бусад сургуулийн оюутнууд руу хардаг болсон. Учир нь би сургуулиараа бахархдаг. Монголдоо чамгүй сайн сургуулийн нэг. Одоо бол миний зорилго Чадварлаг, зөв хүн болох. Энд ёс суртахуун яригдаж байгаа. Хүнд ямарч олон чавдар байсан гэсэн ёс суртахуунгүй л бол бүх зүйл нуран, хамгийн гүн харнхуй руу унах биз ээ. Тиймээс өөрийнхөө чадварыг хөгжүүлэхийн хажуугаар, зөв хүн болох хэрэгтэй. Ингэж чадвал ирээдүйн талаар бодож болно. Ирээдүйд хэн нь юу сурсан бэ? Хэн нь илүү авхаалжтэй вэ? Хэн нь зөв хүн бэ? Гэх мэт олон асуултаар хэн ямар хүн болох нь тодорхойлгдох биз. Би өөрийгөө ирээдүйд Эйнштейн шиг, Барак Обама, Чингис хаан шиг төсөөлдөггүй зөвхөн өөрөөрөө л төсөөлдөг. Хүн өөрөөрөө л байж чадвал амжилтанд хүрч чадна. Тэдэн шиг боллоо гэж бодход Мөнхжаргал яг л Эйнштейн шиг, Обама шиг, Чингис хаан шиг гэх мэтээр ярих болно. Учир нь тэд бол анхдагч, харин би хоёрдагч үргэлж байна. Тийм болхоор түүхэнд өөрийгөө өөрөөрөө л бичих хэрэгтэй.
“Эр хүний замын хүзүү урт”