
Багадаа цэцэрлэгт явж байгаагүй ээ эмээ дээрээ өссөн тэглээ гээд муу юм байхгүй харин ч сургуульд орохдоо уншдаг бичдэг, 10 хүрдээ төвөггүйхэн мэддэг л байсан. Энэ бүхэнд эмээ минь л сургасан, эмээдээ баярлалаа. Дунд сургуульд ороод үеийн олон нөхөдтэй мөр зэрэгцэн 10 жил суралцсан. Энэ 10 жил гайхамшигтай. Надад ерөнхий боловсролыг олгосон багш нартаа баярлалаа. Энэ 10 жилд үргэлж надтай цуг байсан найз нар минь ч гайхамшигтай. Тэдэнтэй л байсны хүчинд буруу зам руу орчихгүй гэлдрэн явсаар дунд сургуулиа төгссөн. Найз нартаа баярлалаа.
Дээд боловсролтой, өөрийн гэсэн мэргэжилтэй болохоор дээд сургуульд орлоо. Мөн л үеийн олон нөхөдтэй мөр зэрэгцэн суралцаж байна. Амьдралд минь хамгийн том зүйлсийн нэг болох боловсролыг эзэмшихийн тулд энэ л 4 жилд үр бүтээлтэй, хичээж сурах нь ирээдүйд минь хэрэг болох болно. Шинэ сургууль, шинэ орчин, шинэ найзууд бүгд гайхамшигтай. Тэдэндээ ч бас баярлалаа. Бид хамтдаа ирээдүйг цогцлоох болноо...
Бид хамтдаа ирээдүйг цогцлоох болноо...
ReplyDeleteТийм шүүү!!!
Хэхэ. 17 нас ч сайхан нас даа. 18 ч гэсэн. Нээрээ манай сургуулийн банди байнашд. Чиний блогийг bookmark-даа хийлээ. :)
ReplyDeleteUr buteeltei ungursun gedgiig yamar shalguraar hemjihew dee, chini l unelemj baih. Oodrog yawah saihan saihan. Chi zorilgotoi l baij chadwal hiij baiga uildeluud chin, helj baiga ug chin bugd l une tsenetei baij chadna. Zorilgo chin denduu tom bol terend hurene gedeg chin hii hooson bolj boloh. Zoriltuud gej yariad baidag alhmuudaa tootsool alhaad baij dee. AMjilt etr :P
ReplyDelete