Monday, March 30, 2009

Юу болоод өнгөрөв дөө...


Шинэхэн долоо хоног минь сайн байна уу? цаг хугацааг харавсан сум шиг гэж зөв хэлжээ. Юу юугүй л гуравдугаар сар дуусч байна даа. Хийсэн бүтээснээ эргэн санахад ховорхон байна шүү. Худал хуурмагаар дүүрэн амьдрал урсан өнгөрсөөр л, үнэн гэдэг өчүүхэн байдаг хорвоогын тоосыг хөдөлгөсөөр л. Ингэж амьдрах хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. Хүн болж төрсөн юм чинь, тэгээд ч ганцхан олдох амьдрал хойно сайн сайхны төлөө л тэмүүлье дээ.

Saturday, March 28, 2009

So Sick.

Gotta change my answering machine
Now that I'm alone
Cuz right now it says that we
Can't come to the phone
And I know it makes no sense
Cuz you walked out the door
But it's the only way I hear your voice anymore
(it's ridiculous)
It's been months
And for some reason I just
(can't get over us)
And I'm stronger than this
(enough is enough)
No more walkin round
With my head down
I'm so over being blue
Cryin over you

And I'm so sick of love songs
So tired of tears
So done with wishing you were still here
Said I'm so sick of love songs so sad and slow
So why can't I turn off the radio?

Gotta fix that calender I have
That's marked July 15th
Because since there's no more you
There's no more anniversary
I'm so fed up with my thoughts of you
And your memory
And how every song reminds me
Of what used to be

That's the reason I'm so sick of love songs
So tired of tears
So done with wishing you were still here
Said I'm so sick of love songs so sad and slow
So why can't I turn off the radio?

(Leave me alone)
Leave me alone
(Stupid love songs)
Dont make me think about her smile
Or having my first child
I'm letting go
Turning off the radio

Cuz I'm so sick of love songs
So tired of tears
So done with wishing she was still here
Said I'm so sick of love songs so sad and slow
So why can't I turn off the radio?
(why can't I turn off the radio?)

Said I'm so sick of love songs
So tired of tears
So done with wishing she was still here
Said I'm so sick of love songs so sad and slow
So why can't I turn off the radio?
(why can't I turn off the radio?)

And I'm so sick of love songs
So tired of tears
So done with wishin' you were still here
Said I'm so sick of love songs so sad and slow
Why can't I turn off the radio?
(why can't I turn off the radio?)
Why can't I turn off the radio?

Friday, March 27, 2009

Тамхи

Энэ хорыг хэргэлдэггүй байхдаа "энэ хүмүүс ямар тэнэг юм бэ, мөнгөөр хор худалдаж аваад өөрийгөө хордуулаад" гэж боддог байлаа. Харин яаж яваад орсоноо мэддэггүймаа. Саваагүй зангаасаа л байх. Одоо нэгэнт 3 жил өнгөрч дээ... Яах гэж, юуны тулд өөрийгөө хордуулна вэ? Нүдэнд харагдах гудамжаар алхаж байгаа залуусын ихэнх нь гартаа цагаан янжуур баагуулаад л. Өсвөр насныхнаас тамхины судалгаа авхад ихэнх нь "гоё харагдах гэж" хэмээн хариулсан гэсэн. Тамхины эсрэг сурталчилгаа улам их явагдахын хэрээр тамхижалт ихсээд ч байгаа юм шиг. Тамхичид бид чинь тэнэг ч юм шиг... Гэхдээ би удахгүй гарна аа. 05.12-н энэ л өдөр...

Wednesday, March 25, 2009

Хавар

За хавар болоод нозоороод л... Зарим хүний синдром гэдэг юм нь хөдлөөд л... Хавар ч уул нь гоё л доо, урин цаг ирж байгаа гэсэндээ цаанаа л сайхан. Гэхдээ миний хувьд тийм ч таатай биш байна. Учир нь дэндүү хуурайшаад, энд тэндгүй шороон шуурга. Тэр хотын хамаг л сул шороог энд тэндгүй цацаад хүн амьтны хамар ам руу хайр найргүй чигжэж өгнө дөө. Үүний улмаас ханиад томуу амьсгалын замын янз янз халдварт өвчнүүд ёстой л нэг дэгдэж өгнө. Нөгөө хэсэг бүлэг хүмүүс маань амандаа хайрын дуу аялаад л, хайртайгаа учирхыг мөрөөдөөд ч байгаамуу учирчихаад баярлаад ч байгаамуу мэдэх юм алга. Аргачгүй биз дээ залуу насандаа хайрлаж дурлахыг хүсдэггүй хэн байхав. Учирсан нэгэнд нь аз жаргал хүсээд, учираагүй нэгэнд нь ерөөл тавъя даа...

Тэжээвэр амьтан

Ямар нэгэн амьтан тэжээх нь аз жаргал юм шиг надад санагддаг. Миний хувьд бол нохой тэжээх нь мөрөөдөл гэхэд болно доо. Мэдээж хэрэг хүний хамгийн сайн анд гэдэг дээ. Нохой минь дэргэд байхад нэг л тайван, хөгжилтэй байдаг. Тэрний байгаа байдал нь цаанаа л эгдүүтэй. Гэвч хүн болгон адилгүй байх юм даа. Жишээ нь манай нэг найз гэхэд л нохойнд үнэн голоосоо дургүй юм шиг байгаан. Гэрт ирээд сууж байхад нь миний нохой эрхэлхээр уурлаад л сүйд болно. Яахав дээ нялх амьтан гутал өмдийг нь жаахан оролдоо л биз... хэхэ. Энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүсд ямар нэгэн амьтан тэжээхийг зөвөлмөөр байна. Учир нь тэрэнтэйгээ байхад хэзээ ч ганцаардахгүй, тэд хэзээ ч чамайг гомдоож орхиж явахгүй шүү дээ. Нэг гэм нь гэр жаахан заваартуулах гээд байдаг юм даа хэхэ, гэхдээ амьд хүн аргатай :D

Tuesday, March 24, 2009

Сүнс байдаг уу?


Энэ асуултанд хүн болгон л өөр өөр хариулт өгөх байх. Янз бүрийн шинжлэх ухаан болоод шашины талаас өөр өөр тайлбартай биз ээ. Харин миний хувьд энэнд итгэгчидийн нэг билээ. Тодхон жишээтэй дөнгөж сая гэр рүүгээ алхаж явахдаа тааралдлаа.
Тэр газар шөнө алхахад цаанаа л жихүүцэм нэг л зэвүүн. Гэхдээ дөт зам болхоор ядарсан хүн явахгүй гээд яах билээ дээ. Алхаж байтал ойр хавьд нэг ч хүн үл үзэгдэнэ. Харин ард талд 2 хүний хоршоо яриа тодхон сонсогдох агаад яг юу ярьж байгааг нь сонсох гэхэд нэг л болж өгөхгүй юм. Замын гэрлийн дор очоод эргээд хартал юу ч алга. Хий юм сонссон юм байлгүй дээ гэж бодоод цааш явлаа. Гэтэл өнөөх чимээ яалтчгүй л ард яваад байх юмаа. Хурдаа нэмтэл ард хоцрохгүй нь ээ. Хоолой дээр нэг юм тороод ирэх юмаа, харин ашгүй өөдөөс нэг хүн айсуй. За одоо ямар ч байсан гайгүй байх хэмээн бодоод алхтал нөгөө хүн ерөөсөө ойртохгүй юм. Уул нь өөдөөс алхаад л байгаа байлтай. За энэ яалтчгүй л хэрэг бишдлээ дээ гэж бодоод тамхиа асаагаад хартал нөгөө хүн маань нилээн ойртоод иржээ. Хажуугаар зөрхийг нь хартал царай нь харагдахгүй сааралтсан нүүртэй хүн гэхэд хэцүү амьтан юм. Ёстой зүрх амаар гарах шахаад л тамхиа хаяаад гүйлээ. Нэг мэдхэд гэрийнхээ хаалганы үүдэнд ирчихсэн хаалгаа онгойлгоод зогсож байлаа.
За нэг иймэрхүү л юм тохиодлоо доо. Зарим нэг үл итгэгчид уншаад уурлах л байх. Гэхдээ энэ Post-нд илүүчгүй дутуучгүй, ямар нэгэн хачир давсгүй бичсэн юм шүү.

Monday, March 23, 2009

Их залхуугаас бага залхуу

Өнөөдөр нэг л барзгар... Яасын бол доо хичээл хийх гэсэн нэг л болохгүй юм. Ганцхан надад ийм байгаам боловуу, бусад хүмүүсд ч ийм байган боловуу. Юутай ч маргааш нэг илтгэл маягийн юм тавих ёстой тэрэндээ бэлдэх хэрэгтэй. Илтгэл тавих гэж байгаа хүн уншсан байх шаардлагатай байх л даа. Харин өнөөдрийн хувьд үнэхээр оюуны чадвар алга. Гэхдээ иймхэн юманд шантарж болохгүй бизээ. Амьдралыг уулаар төсөөлвөл дөнгөж ёроолд нь ирчихээд амрахтай адил байх. Хэрвээ одооноос ингээд байвал ёстой л нагаа " Уул үзээгүй байж..." адил болох байлгүй. Тийм болхоор УРАГШАА!!!

Нойргүйдэл...

Бас нэгэн шинэ долоо хоног эхлэнэ. Хийсэн бүтээсэн юмгүй байж л долоо хоногууд урсан өнгөрсөөр. Бид яах гэж суралцаад байгаа юм бэ. Мэдээж хэрэг сайхан амьдрах гэж л байх. Энэ хэдэн хичээлүүдийн даалгаварыг хийх гэж бөөн юм болно. Өглөөнөөс авхуулаад л орой болтол сууна, даанч гараас юм гарахгүй. Үнэн хэрэг дээрээ даалгавараа биш өөр юм хийнэ. Мэсэнжэр гэж гайтай юм байнаа. Гайтай ч юм байхав дээ уул нь холыг ойртуулж хоёрыг уулзуулж л байгаа буянтай л софт. Мэсэнжэрийнхээ литийг хархаар юм бичмээр санагдах хүмүүс байж л байна. Ингээд л чалчиж гарна даа. Энэ софт маань оюутан бидэнд садаа ч болоод байгаамуу, зугаа ч болоод байгаамуу мэдэх юм алга. За иймэрхүү маягаар өдөржин хийсэн юмгүй чалчиж чалчиж маргааш юу орох билээ гэж бодно. Өнөөх хичээлийнхээ даалгаварыг хийх нэрийдлээр компьютерийнхээ ард баахан сууна даа. Бараг л нойргүйтэй адил хоносон би гэдэг хүн чинь өглөө хичээлдээ эхний хонхтой уралдаад л орно доо. Оюутны амьдралаа гэж...