Saturday, June 20, 2009

Forex-ийн анхан шатны хичээл

Товчоор хэлбэл Forex нь интернээр давжуулан вальют худалдаа хйих зориулалттай зүйл юм . Таньд зөвхөн интертэй компьютер байхад л болоо .
Та доллар , euro зэрэг олон вальют , дээр нь алт , мөнгө –ний ханшийн өсөлт бууралтаас ашиг олох боломжтой юм.

Forex –ийн хамгийн гол давуу тал , хамгийн сонирхолтой хэсэг нь хөшүүрэг ашиглах явдал юм. Хөшүүрэг нь таны дансан дахь мөнгийг өсгөж арилжаанд оролцох боломжийг олгож байгаа.

Жишээлбэл та 1:50 –ийн хөшүүрэг сонгосон бол таны дансан дахь мөнгийг 50 дахин үржиж арилжаанд оролцох боломжтой юм. Таны дансанд 100$ байя гэж бодий тэгвэл та 1 – 5000$ хүртэл вальют худалдан авах боломжтой болно.
Та доорхи графикийг харж байгаа байх euro , dollar 2 –ийн ханшийг харьцуулсан график гарч байна.

1 өдрийн дотор ханш – 0,018 – аар өөрчлөгдсөн байна. Таны дансанд 100$ байя, та хөшүүрэг ашиглан 3000$ -ийн 2009.5.14 –ны 16 цагт “Buy” –хийсэн, тэгвэл 2009,05,15 –ны 13 цагт гүйлгээгээ зогсооя. Энэ хугацаанд ханш 0,018 – аар өөрчлөгдсөн байна. 0.018х3000 = 30$



Forex –ийн нэг давуу тал нь ханш дээшээ өсөх , буурах 2 –ланд нь ашиг олох боломжтой юм.
www.forexclub.mn

Monday, June 1, 2009

Дахиад алдмааргүй байна...


Өөдрөгөөр энэ өдрийг угтая гэж бодоод өчигдөр орой унтсан боловч бүх зүйл эсрэгээрээ. Энэ удаа алдвал сэтгэл минь хоёр дахь удаагаа өвчлөх болно. Тэр өвчин нь хэзээ ч эдгэхгүй болов уу. Яг нэг жилийн өмнө тэр минь яг л ийм байдалтай байж байгаад л яваад өгсөн. Харин энэ жил тийм юм битгий болоосой гэж зүрх сэтгэлдээ шивнэж, залбирч л сууя даа. Хэрэв түүнийгээ дахин алдвал тэрний өмнө хамгийн том нүгэлтэн нь би болно. Ийм л учираас өөрийгөө үргэлж буруутгаж тэрний өмнө яаж нүгэлээ цайруулах вэ гэж шаналах болно. Үүнийг би хүсэхгүй. Чамайг дахин алдмааргүй байна...

Saturday, May 30, 2009

акшИ


Хурдхан шиг шалгалтуудаа дажгүйхэн шиг өгчихөөд амрах юмсан. Арай л дэндүү хожуу амрах юмаа. Бусад сургуулиуд бараг ихэнх нь амарчихаад байхад л хэнхэг царайлаад муусайн оюутнуудыг ядраагаад л... Яасан ч дуусдаггүй юм. Хамаг юм л сургалтын албанаас шалтгаалж байгаа л даа. Ишцэдэн багш гэж нэг айхтар хүн манай сургуульд байх юмаа. Манай сургуульд сургалтын албыг хариуцан ажилладаг хүн л дээ. Сургуульдаа нөлөөгөөрөө бол захирлаас ч илүү. Хүн болгон л айдаг юм гэсэн. Гэсэн ч юу байхав дээ яг царайг нь харвал бас эвгүй л юм байна лээ. Цаанаасаа хүн заяачихсан нэг тийм юу ч гэмээр юм дээ увьдастай юм шиг байгаан(aura). Маниусыг төгстөл ч тэтгэвэртээ суухгүй хашир толгой л доо. Манай сургуулийн оюутан болгоны л овог нэрийг цээжээрээ мэддэг юм гэсэн. Одоохондоо хар дансанд нь орчихоогүй л явж байна. Гэхдээ манай Ишка багш ч цаасан дээр нэртэй цасан дээр мөртэй хүн л дээ. Манай сургуульд оруулсан хувь нэмэр бол нилээн юм шиг байгаан. Ингээд бодохоор бас л харьцангуй ойлголт л доо хэхэхэхэхэ...

Tuesday, May 26, 2009

Эрхэм хүн


Хүн болгонд л өөрийн гэсэн эрхэм хүн байдаг бөлгөө. Тэр л хүнээсээ суралцаж үлгэр жишээ авч, сургааль юуг гэгээн оюундаа хүлээн авдаг ажгуу. Мэдээж хэрэг тэр хүнээ баярлуулхыг хамгийн ихээр хүсдэг л байж таараа. Учир нь тэр хүн бол чамайг бүтээсэн агуа хүн юм, чи бол тэр хүний хамгийн төгс бүтээл. Тийм ч учираас чи тэр хүний өөдөөс юу ч үл хэлж болно ялангуяа тэрсэлдэхийг хатуу цээрлэх ёстой. Тэр хүн чиний хувьд үргэлж нэгт байж хамгийн түрүүнд тэр хүн дээр л очиж, хамаг муу муухай зүйлээс хамгаалж харамлаж байх хэрэгтэй, учир нь тэр хүн чиний амьдралд ганц л заяана шүү дээ. Хэрэв тэр үед л чи хайрлаж чадаагүй бол насан туршдаа харамсаж явах болно.