Sunday, April 19, 2009

Олох болно


Хайрыг хайх ёстой юмуу хүлээгээд байж байх ёстой юмуу? Хайгаад олвол амттай юмуу хүлээгээд ирвэл жаргалтай юмуу? Энэ гэгээн зүйлийн тухай янз бүрийн онол томъёо гарсан байх юм. Миний бодлоор бол Хайртай бол хайрынхаа төлөө бүхнээ зориул, Хайр дурлалд нэр хүнд гэж үгүй хэмээн боддог. Гэхдээ энд эсрэг хүйстнээ найрах асуудал ороогүй. Үүний тухайд бол авьяас гэж боддог :) Өөрийнхөө яриа, байгаа байдлаараа тэднийг татна гэдэг бол яалтчгүй авьяас. Иймэрхүү авьяас хүн болгонд байдаг бөгөөд ашиглаж чаддаггүй нэг нь өөрсдийгөө хайр дурлалд одгүй гэж боддог бололтой. Тэр одыг өөрөө л шүүрэх хэрэгтэй болхоос хүлээгээд суух нь утгагүй. Хүний амьдралд юу эс тохиолдхов эсрэг хүйстнээ сонирхох нь байгалиас заяасан зөн совин, мэдрэмж гэх юмуу даа. Хамгийн гол нь тухайн хүнээ сайн судалж мэдэх хэрэгтэй. Эрч хүчтэй түүнийгээ хай, Дурлал таныг хүлээж байгаа, бүү хүлээ... (гэхдээ яарвал даарна) :)

Friday, April 17, 2009

In my dream


Шөнө болгон зүүдэндээ учирдаг болхоор ч тэрүү уулзах гэж нэг л яарахаа больчихсон. Зүүдэнд минь ирэх болгондоо нэг зүйлийг амлаад явна. Юу гэдгийг нь санадаггүй ч би инээгээд хоцорч байх юм. Инээж байгаа болхоор янз нь сайн л юм байдаг бололтой. Шөнө болгон тэр уулздаг газарт маань өдөр байх агаад шиврээ бороо нарны туяатай холилдон солонгорч, тэртээ харагдах үүлсийн дундаас усны шувууд эргэн ирэх тодхон харагдана. Тэр төгөлд байдаг нуурын эзэд бололтой, нуураа харангуут улам бүр хурдалж дэвэлтээ хурдасгах мэт санагдах боловч хичнээн удаан явсан ч яг л тэндээ... Хачин жигтэй юм гэвэл ганц энэ бишээ. Хаврын цэцэгс дэлбээлж байхад шаргалтсан навчис модноос тасарч газарт нэг нэгээрээ ойчин хөглөрөх бөгөөд гунигтайгаар ширтэх чиний нүд энэ бүгдийг бүхэлд нь харах мэт. Зэргэлдээх голын эрэг дээр загасчид загасчлах боловч барьсан хүн үгүй. Энэ бүхэн надад сонин санагдана гэхдээ чамаас минь өөр хэн ч, юу ч үл бодогдоно. Бидний яриа удаан биш үргэлжилэх боловч дэндүү ихийг ярьсан мэт санагдана. Чиний явах тэр мөчид би сэрдэг... Өнөө шөнө дахин уулзая

Wednesday, April 15, 2009

? ? ?


Сайхан амьдралынхаа түлхүүрийг хаанаас олдог юм бэ? Энийг зааж өгөх хэн ч байхгүй. Зарим нэгэнд нь аз таарна. Азгүй нэг нь ёроол руу унана. Яг л ширэнгийн хууль шиг. Хэн хүчтэй бөгөөд ухаантай нь ялан дийлж эрх мэдэлд хүрнэ, сул дорой нэг нь идэш болох эс бөгөөс өлсөж үхэх. Бид чинь уул нь хүмүүс биз дээ. Ямар ч утга учир алга. Яах гэж амьдраад байгаан бэ? Сайхан амьдрах гэж. Сайхан амьдарч яах юм бэ? Ганцхан олдох амьдрал шүү дээ. Ганцхан л амьдрах юм чинь хүссэнээрээ амьдрая заавал хөдөлмөрлөх хэрэг юу байна? Үнэгүй зүйл гэж үгүй, мөнгөгүй бол гишгэх газар үгүй. Хүмүүс яах гэж мөнгийг бүтээсэн юм бэ? Солилцоо хийхийн тулд л... Ингээд л яваад байвал яваад л байна. Утга учиргүй эцэс төгсгөлгүй энэ асуултуудыг яах гэж зохиох юм бэ? Амьдарл тэр чигээрээ л асуулт мөн асуудал...

Monday, April 13, 2009

Банкны багшид


Банкны хичээл дээр өнөөдөр үнэндээ тааруухан дүн авлаа. 3 асуулт тавсаны нэгийг нь л уншсан би яг тэр асуултандаа бүдэрлээ, нөгөө 2 асуултыг хангалттай хариулсан боловч дундаж оноо нь хангалтгүй. Ядаж байхад бие даалтын хугацаа хэтэрсэн гээд авсангүй, энэ арай л байж боломгүй асуудал мэт. Өөрөө хэлэхдээ шалгалтын өмнө өгчих гэж байсан. Харин хэлсэн зүйлээ мартчихдаг юм болов уу даа. За ямартай ч өнөөдөр багшид дэндүү их уур хүрлээ. Оюутан биднийгээ харж үзээд жоохон ч гэсэн ойлгохыг бодохгүй юм даа. За тэхдээ муу авдаггүй оюутан гэж юу байхав...

Friday, April 10, 2009

Хувь хүний нийгмийн хариуцлага


Хүн бүрийн нийгэмд эзлэх байр суурь, статус харилцан адилгүй боловч нийгэмд хүлээсэн хариуцлага хүн болгонд тодорхой хэмжээгээр байх ёстой. Энэ нь тухайн хүний ёс зүйтэй холбоотой асуудал юм. Улс орон маань хэдхэн жилийн дараа цөлжих аюул нүүрлээд байна гэсэн бичигтэй хуудас энд тэндгүй байдаг боллоо. Мэдээж ор үндэсгүй худал зүйл биш харин ч үнэний талтай. Хүн бүр нийгэмд хүлээсэн хариуцлагаа ухамсарлан нэг нэг мод ч болтугай тарьвал энэ аюулаас сэргийлж чаддаггүй юмаа гэхэд хэдэн жилээр уртасгана. Энэ мэтчилэн улс орон дэлхийн хэмжээний том том асуудлууд бүгд л хувь хүний ёс зүй болон нийгмийн хариуцлагатай холбоотой байдаг. Энэхүү хариуцлагын талаар ухамсарлан ойлгосон олон хүмүүс бий. Гэвч зарим хүмүүс эсрэг бодолтой байх жишээтэй. Заавал эд хөрөнгө материаллаг байдлаар хүмүүнлэг үйлс хийх албагүй. Зүгээр л ядарч яваа нэгэндээ урмын үг хайрлахад л болох мэт. "Тэнхлүүн явхад тэмээгээр тусалснаас, Тэвдэж явахад тэвэнгээр тусал" гэдэг дээ. Нийгмийн ухамсарласнаар гэгээрэхгүй ч гэсн улс орон цаашлаад дэлхийн нийгмийн сайн сайхан амьдрахад хувь нэмрээ оруулж байна гэж ойлгож болох юм шиг. Амьддаа бие биенээ хайрлацгаая!!!