Thursday, April 9, 2009

Зүгээр л

Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ, эхний цагаас авхуулаад л өдөржин нойр хүрээд л ямар ч хөдөлмөрийн чавдаргүй, ашигт үйлийн коэффицент тэг, хасах баланстай ажиллаж байна аа.

Wednesday, April 8, 2009

Бурхны орон руу...


Нэгэн цагийн анд нөхөр, нижгээд жилийн сайн найз байсан чи сэтгэл зүрхэнд минь үүрд байх болно. Хэцүү цагт ч, жаргалтай мөчүүдэд ч хамтдаа байсан андыгаа үргэлж дурсан санах болно...

Сэтгэл зүрхэндээ...


Хавар ирж гадаа дуулаараад л, ирж яваа цаг гэсэндээ цаанаа л өөр байна шүү. Удахгүй мод нахиалаад бүр ч сайхан болох биз. Энэ хавар аз жаргал минь ирсэн ч, аз жаргалаа хайгаад олохгүй юм. Аз жаргалыг дэндүү удаан хүлээсэн болхоор хурдхан л уулзмаар... Надтай ойрхон байгааг нь мэдрээд байвч түүнийгээ олохгүй юм. Цаг нь болхоор учрах л байлгүй дээ гэж бодоод зөнд нь хаямаар... Гэхдээ л ингэж чадахгүй, учир нь алдчихвал... Аз жаргал минь над дээрээ хурдан ирээрэй!!!

Monday, April 6, 2009

Болж л таараа...


Амьдралын босгыг саяхан давсан миний бие өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэхийн төлөө.
За ингээд 4-р сар айлчилан ирлээ. Хийж бүтээх юм өдөр ирэх тусам нэмэгдсээр л, хийсэн бүтээсэн юм маань хэвэндээ л... Үгүй ээ ингэж амьдарч болохгүй шүү. Дунд сургуулийн сэтгэлгээнээсээ хараахан салж чадахгүй л байна. Хэзээ нэгэн цагт салах л байлгүй дээ. Тэр өдөр нь хэзээ ч юм байгаан. Тэр даалгавар, тэр хичээлийг бодоод байхаар стрэст ороод ч байгаа юм шиг. Гэхдээ өөдрөг сэтгэлээр бүхнийг харвал болж л таараа...

Wednesday, April 1, 2009

Тэрэнд ямар их хайртай гээч...


Түүний амьдралын хэв маяг яг л нэгэн хэвийн цутгамал мэт. Унтана, иднэ, бие засна, тоглоно. Яах гэж амьдраад байгаагаа мэддэг юм болов уу даа зайлуул. Харахаар өрөвдөлтэй ч юм шиг жаргалтай ч юм шиг. Тэр хэнд ч итгэхээр гэнэн сэтгэл, ариухан санаатай нэгэн бөгөөд энэнээсээ болоод асуудалд орох нь ч бий. Хааяа нэг хүмүүс рүү харахдаа нүд нь хамгийн гунигтай байдалд шилжих бөгөөд ямар нэгэн юм гуйх мэт. Гэвч тэр аз жаргалтай байх нь олонтаа. Ихэнхидээ өрөөндөө ганцаараа унтаж өнгөрөөх бөгөөд нар салхинд гарахаар айн чичрдэг нэгэн. Тэр хэзээ нэгэн цагт нас бие гүйцвээс хэний ч харцыг булаам нэгэн болох нь гарцаагүй. Харин тэр хүртлээ ямар нэгэн юманд осолдохвий гэхээс ар нуруугаар минь хүйт даана. Тэрэнд ямар их хайртай гээч...