Wednesday, November 17, 2010
Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд үйлдвэрлэгчийн хариуцлага
Байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхойлох үзүүлэлтийн нэг нь тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар бөгөөд түүнийг тодорхой түвшинд барьж байх нь байгууллагын амин чухал зорилт байдаг . Тэгэхээр чанар гэж юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. Чанарыг тодорхойлсон хэд хэдэн тодорхойлолт байдаг бөгөөд дурдвал “Чанар бол хэрэгцээ, шаардлагад нийцэх байдал юм”/Английн аж үйлдвэрүүдийн чанарын хяналтын тоо/, “Чанар бол хэрэглээнд нийцэж таарах байдал” /Жозеф Журан/, “ Чанар нь хэрэглэгчдийн тодорхой хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ, процессийн, шинж чанар, үзүүлэлтийн цогц юм” /Английн стандартын тодорхойлолтоос/. Дээрхээс хархад чанар нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаагаар хэмжигддэг байна. Иймээс чанар нь бүтээгдэхүүн үйлчилгээ болгонд өөр өөрөөр илэрхийлэгддэг бөгөөд харьцангуй юм. Жишээлбэл зуун хувь ноолууран цамц чанартай мэт боловч тухайн бүтээгдэхүүний хувьд маш их бөөсддөг тул хэрэглэгчдэд таатай байдаггүй байна. Харин бага зэрэг өөр материалтай хольж хийвэл бөөсдөх нь үгүй болдог байна. Харин үр дүн нь зуун хувь ноолуур биш боловч хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагагад нйицэж байгаа учир чанартайд тооцогдох юм. Энэ мэтчилэн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон өөр өөр, өөрийн гэсэн онцлогтой учир чанарын хэмжүүр нь өөр юм. Харин онолын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дизайны чанар, хийцийн чанар гэсэн хоёр үзүүлэлтээр хэмждэг. Дээрх хоёр чанарыг аль нэгийг нь илүүд үзэж, түүгээрээ ялгаварт стратеги хийх нь буруу юм. Учир нь гадаад өнгө үзэмж нь сайн байлаа ч хийцийн чанар муутай бол хэрэглэгчид нэг удаа хэрэглээд л цаашид хэрэглэх нь эрс багасах юм, нөгөө талаас хийцийн чанар нь маш сайн байгаад дизайны чанар нь төдийлөн сайн биш бол хэрэглэгчид худалдан авах нь юу л бол. Хэрэглэгчид ихэвчлэн бараа үйлчилгээг гадаад өнгө үзэмж, үйл ажиллагаагаар нь, найдвартай байдлаар нь үнэлж байдаг байна. Дээрхитэй холбогдуулан хэд хэдэн стандартууд байдаг. Жишээлбэл ISO буюу олон улсын стандарт, органик бүтээгдэхүүний гэрчилгээ, Е тэмдэг гэх мэт. Чанартай хамт чанарыг сайжруулах тухай үргэлж яригддаг. Чанарыг сайжруулах нилээн хэдэн арга зам байдаг бөгөөд тодруулбал ухаан уралдуулах арга, Паретогийн шинжилгээ, хяналтын хуудас ашиглах арга, судалгаа шинжилгээний ажил хийх, Чанарын дугуйлан, 6 сигма, Бенчмаркин юм. Орчин үед чанарын нэгдсэн удирдлагыг маш олон байгууллага хэрэгжүүлж байна. Тухайн үйлдвэрлэгч өөрийн үйлдвэрлэлийн онцлог, тулгарч буй асуудлуудаас хамааран дээрх аргуудаас сонгон хэрэглэх бүрэн боломжтой юм. Харин тухайн аргыг нэг удаа хэрэглээд, үйл ажиллагааны түвшинг дээшилсэнд урамшин зогсох биш байнга, зогсолтгүй цикл маягтай хэрэгжүүлж байж амжилтанд хүрэх болно. Чанарыг сайжруулахын ач холбогдол нь нэг талаас хэрэглэгчдийг хүндлэх нөгөө талаас ёс зүйн асуудал хөндөгдөнө. Хэрэв үйлдвэрлэгч зөвхөн ашиг хонжоо харж, чанарт төдийлөн ач холбогдол өгөхгүй байх нь хэрэглэгчидийн үнэнч байдал, цаашлаад байгууллагын нийгмийн хариуцлагыг зөрчиж байгаа хэрэг юм. Харин чанарт ач холбогдол өгөх нь үйлдвэрлэгчийг амжилттай урагшлахад хөдөлгөгч гол хүч нь болж өгөх болно.
Thursday, November 11, 2010
Бенчмаркинг
Ардчилалын хонх цохилж Монгол улсад ардчилсан буюу зах зээлийн нийгэм ирсэн. Тэр цагаас л эхлэн ганзагын наймаачид цаашлаад жижиг дунд бизнес эрхлэгчид борооны дараах мөөг шиг л байсан. Үүнтэй зэрэгцэн байгаллагуудад менежмент, маркетингийн асуудлууд гарч эхэлсэн байна. 1990-ээд оноос эхлэн бенчмаркинг-ийн тухай хаа сайгүй ярьж бичих болсон билээ. Менежмент, маркетингийн зааг уулвар дээр гарч ирсэн шинэ чиглэл нь бизнесийн оголчид, бизнес эрхлэгчдийн оюун ухаанд үймээн бий болгосон байна. Тэгвэл бенчмаркинг гэж юу вэ? Энэ нь менежментийн сүүлийн үеийн маяг уу?, эсвэл орчин үеийн бизнесийн загвар юм уу? Энэ нь урьд өмнө нь хэрэглэгдэж байсан уламжлалт арга зүй, бизнесийн технологиос ялгаатай юу, үгүй юу? Хэрэв ялгаатай бол юугаараа ялгаатай вэ? Гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.
Өнөөдөр уг ойлголтыг нэг хэсэг нь өрсөлдөх чадварын үзэл баримтлалын хөгжлийн бүтээгдэхүүн гэж үзэж байхад, нөгөө нэг хэсэг нь чанарыг сайжруулах хөтөлбөр, мөн цөөнгүй судлаачид Японы бизнесийн үйлдлэгийн гайхамшигтай бүтээгдэхүүн гэж тооцдог. Чухам үнэн нь эдгээрийн дунд байдаг аж.
Бенчмаркинг нь үндсэндээ мэдээлэл олох, тэдгээрээ үнэлэх, бусдаас суралцах, илүү сайжруулан сэтгэх, илүү өндөр түвшинд үйл ажиллагаагаа явуулах зэрэг олон цогц үйл ажиллагаанаас бүрдэнэ. Бенчмаркинг хийхдээ хамгийн түрүүнд өөрийнхөө компаниас илүү амжилттай яваа бизнесийг олж тогтоон, түүний амжилтын нууцыг олж мэдээд, хэрэгтэй гэсэн зүйлүүдээ өөрийн бизнестээ нэвтрүүлж илүү сайн сайжруулж, өндөр түвшинд үйл ажиллагаа хийхээс эхэлдэг. Товчоор хэлбэл гол санаа нь өөрийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагааг маш амжилттай яваа бусад, байгууллагынхтай харьцуулж, түүний давуу талаас суралцах юм.
Бенгчмаркингийг 1950-иад оны сүүлч үеэс үүссэн гэж үзэж болно. Яг энэ үед Японы мэргэжилтнүүд ялангуяа АНУ, Өрнөд Европын нэр гарсан компаниудад айлчлахдаа Японы компаниудад нэн даруй нэвтрүүлж болох үзэл санааг хайж байсан байна. Тэд барууны бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу болон сул талуудыг илрүүлэх, түүнчлэн зах зээлд аль болох бага үнээр гаргах замаар илүү их өрсөлдөх чадвартай өөрчлөлт хийхийн тулд тэдгээрийг нарийвчлан судалж байв. Үйлдвэрлэл менежментийн салбарт зөвхөн Өрнөдөд эзэмшиж байсан дэлхийн тэргүүлэх технологи, ноу-хау-г Япончууд өөрсдийн давуу төлөө болгохоор шийдсэн байна. Ийнхүү Барууны технологийг эрчимтэй зээлдэх үйл ажиллагаа 1960-аад оны эцэс хүртэл үргэлжилсэн байна. Энэ үед Японы компаниуд барууны компаниудыг гүйцэж түрүүлсэн юм. Үндэсний аж үйлдвэрийн хөгжлийн суурь болгож барууны технологийг хэрэглэсэн Япончуудын амжилт илэрхий багаад ямар ч эргэлзээ төрүүлхээргүй байдаг.
Харин Баруунд бенчмаркингийг орчин үеийн утгаар нь анх удаа 1979 онд Xerox корпораци зэх зээлд эздэх хувь хэмжээ нь асар хурдтай унаж байсан хүндрэлтэй нөхцлийг даван туулхын тулд хэрэглэжээ. Тус корпорацид өөр ямар нэгэн хувилбар буюу сонголт байгаагүй гэж хэлж болох юм. Учир нь тэдний өрсөлдөгчид нь хэрэглэгчидэд ойролцоо түвшний чанартай бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр санал болгож, борлуулж байсан юм. Үүссэн нөхцөл байдлын шалтгааныг тодруулах үүднээс өрсөлдөгчдийн бүтээгдэхүүнийг харьцуулан шинжилснээр тэдгээрийн техникийн тодорхойлолт, онцлог шинжүүдийг илрүүлж, үнэлсэн байна. Үүний үндсэн дээр зах зээлийн хосгүй чухал саналыг боловсруулсан байна. Хүрсэн үр дүндээ урамшиж зоригжсон корпорацийн ажилтнууд Японы Fuji компаний туршлагыг нарийвчлан судалж, түүнийг өөрийн нөхцөлд тохируулан нэвтрүүлсэн нь Xerox корпорацийг амжилт, хөгжил цэцэглэлтэд хүргэсэн байна. Үүний дараа бенчмаркингийн үзэл баримтлал Xerox корпорацийн бизнесийн стратегийн салшгүй чухал хэсэг болсон байна. Өнөө үед Xerox бенчмаркингийн технологийг хэрэглэх салбарт зүй ёсоор нэрд гарсан тэргүүлэх компани болоод байна. АНУ-д өнөөгийн байдлаар бенчмаркингийн арга зүйг эзэмших, үр ашигтай хэрэглэх нь компанийн зах зээлийн амжилтын салшгүй нэг нөхцөл болсон гэж болно.
Бенчмаркингийг бусдаас хулгайлах гэх зэрэг муу зүйл хэмээн бодож магадгүй гэхдээ энэ бол техник технологийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг байна. International Benchmarking Clearhouse-ийн тэргүүн Бага-Жексон Грейсон бенчмаркинг үр ашгаа өгч дэлгэрсний шалтгааныг дараах байдлаар тодорхойлсон байна:
1. Глобаль өрсөлдөөн: Глобалчлалын эрин үед компаниуд амьдрахын тулд өрсөлдөгчийннхөө тэргүүлэх амжилтуудыг бүх талаас нь нарийвчлан судлах, дэс дараатайгаар хэрэглэх шаардлагатайг ухамсарлаж байна.
2. Чанарын урамшуулал: Сүүлийн жилүүдэд олон оронд үндэсний түвшинд чанарын тэргүүлэх компаниудыг тодруулах, урамшуулах кампанит ажил нэлээд газар авч байна. Компаниуд тодорхой хөтөлбөрт оролцох гол нөхцөл нь тухайн компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, удирдлагын үйлдлэгт бенчмаркингийн үзэл баримтлалыг хэрэглэсэн байх явдал болж байна.
3. Үйлдвэрлэлийн болон бизнесийн технологийн салбарт дэлхий нийтийн амжилт, ололтыг тууштай нэвтрүүлэх, хэрэглэх шаардлага өрсөлдөгчөөсөө хоцрохгүйн тулд бүх компани үйлдвэрлэлийн хэмжээ ба үйл ажиллагааны хүрээнээс үл хамааран үйлдвэрлэл, бизнесийн технологийн салбар дахь тэргүүн туршлагыг тогтмол судалж, хэрэглэж байх шаардлагатай байдаг.
Бенчмаркинг бол зөвхөн өрсөлдөгчөө судлах тэргүүний технологи биш. Бенчмаркинг гэдэг нь нэдүгээрт компанийн тасралтгүй сайжруулах эрмэлзлэлийн жам ёсны хөгжлийг санал болгодог үзэл баримтлал, хоёрдугаарт энэ нь өөрөө сайжрах үйл явц юм. Энэ бол шинэ санааг цаг үргэлж хайж эрэлхийлэх, тэдгээрийг үйл ажиллагаандаа нийцүүлэн дэс дараалалтайгаар хэрэглэх явдал мөн. Өрсөлдөөний давуу талыг харьцуулан шинжилж, өөрчлөх шаардлагыг ухамсарлах явдал нь бенчмаркингийн үйл ажиллагааны эцсийн үе шат биш харин “Хэрхэн?”, “Яагаад?” гэсэн асуултуудад хариулт өгөх шаардлагатай анхны алхам юм. Бенчмаркингийн үзэл баримтлалын чухал бүрэлдэхүүн хэсэг нь бизнесийг хөтлөн явуулах компанийн дотоод технологи байдаг. Үүний үндсэн дээр харьцуулалтын түвшин, шалгуурыг тодорхойлдог. Бенчмаркинг нь хэн нэгэн хүний үйл ажиллагаа бус харин компанийн бизнес төлөвлөгөөнд стратегийн хувьд зайлшгүй тусгагдсан байх бүхэл бүтэн багийн үйл ажиллагаа гэдгийг ойлгох нь чухал.
Бенчмаркинг нь үндсэндээ 4 үе шаттай судалгааны хэсгээс эхэлдэг.
1. Өөрийн бизнесийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийх.
2. Бусад компанийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийх.
3. Өөрийн бизнесийн үйл ажиллагааг бусад комапнитай харьцуулж үнэлгээ өгөх.
4. Алдагдалыг багасгахын тулд зайлшгүй хийгдэх ёстой шинэчлэлүүдийг тодорхойлох.
Үүний дараа та ямар хэлбэрийн бенчмаркинг хийхээ тодорхойлно.
- Дотоод. Компанийхаа нэгж хэсгүүдийн ажлыг хооронд нь харьцуулах
- Өрсөлдөгчийн. Өөрийнхийг өрсөлдөгчтэйгээ харьцуулах
- Ерөнхий. Өөрийнхийг шууд бус өрсөлөдгчтэй харьцуулах
Бенчмаркинг бол зөвхөн нэг удаа хийгдээд дуусах анализ биш харин амжилтанд хүрэн хүртлээ байнга өөрчлөлт шинэчлэл хийх ёстой юм. Тиймээс энэ бол байдаг л нэг тагнуулын, санаа хулгайлах, ажил биш харин ч нарийн мэдрэмж шаардсан урлаг юм. Тийм ч учраас бенчмаркингийг зөвхөн бизнесийн байгууллагууд биш төрийн байгууллагууд, эмнэлэг, сургууль, агентлагууд хүртэл ашиглаж байна.
Ашигласан материал:
1. Менежментийн шинэ парадигма: Төлөвшил хөгжлийн үндсэн хандлага – Удирдлагын академи Бизнес удирдлагын сургууль, УБ хот 2007 он
2. Bendell T., Boulten L., Goodstadt P. Benchmarking for competitive advantage, Pitman Publishing. 1998
3. Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент – Ш.Эрдэнэбуян. УБ 2007 он
4. Operations management - Roger G.Schroeder. 2003
5. http://zaluu-marketer.blogspot.com/2009/01/blog-post_22.html
6. http://en.wikipedia.org/wiki/Benchmarking
7. http://www.qualityresearchinternational.com/glossary/benchmarking.htm

Monday, September 13, 2010
Бизнесийн шийдвэр гаргалтанд маркетингийн судалгааны үүрэг
Байгууллагад тодорхой нэг асуудлаар байнга шийдвэр гаргаж байдаг хүнийг менежер гэдэг. Уг гаргасан шийдвэр нь байгууллагад маш чухал бөгөөд хөдөлгөгч хүч нь болж байдаг. Энэ ч утгаараа менежерийг шийдвэр гаргагч мөн удирдагч гэж ойлгодог. Шийдвэр гаргалт нь менежерийн хувьд янз бүр бөгөөд түвшин ахих тусам чухал ач холбогдолтой болдог. Шийдвэр гаргалт гэдэг нь олон чиглэл хувилбар дундаас хамгийн оновчтойг нь сонган авах үйл явц юм. Шийдвэр гаргалт нь менежерийн өдөр тутмын ажлын зайлшгүй хэсэг бөгөөд бизнесийн практикт учирч буй янз бүрийн асуудлыг амжилттай шийдвэрлэхэд хувь хүн олон янзаар ханддаг. Тухайн хувилбарууд дундаас оновчтойг нь сонгоход хувь хүний мэдлэг, тургшлага, бүтээлч байдал, зөн совин, арга барил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Өнөөгийн нөхцөл байдал, бизнесийн орчин нь шийдвэр гаргалтыг илүү нарийн, төвөгтэй болгож байна. Учир нь шийдвэрийн сонголтын тоо маш их болсон, шийдвэр гаргалтын үр дүн, үр дагаварын тодорхойгүй байдал нэмэгдсэний улмаас урьдчилан таамаглах боломж маш бага болсон. Иймээс менежер оновчтой шийдвэр гаргахын тулд шинжлэх ухаан, практикаар нотлогдсон олон арга хэрэгсэл, зарчмуудыг танин мэдэж зав ашиглах хэрэгтэй. Бизнесийн шийдвэр гаргалтын хандлагыг шугаман ба системийн гэж хоёр ангилдаг. Эдгээрийг цухас дурдвал шугаман гэдэг нь шийдвэр гаргалтын хамгийн энгийн хандлага бөгөөд асуудал бүр ганцхан шийдэлтэй, нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй, үргэлж хүчин төгөлдөр байна гэж үздэг. Харин системийн хандлагын хувьд асуудлыг нарийн төвөгтэй бөгөөд тодорхой нөхцөл байдалтай холбоотой, шийдэл нь тухайн асуудалд нөлөөлөөд зогсохгүй байгууллагад нөлөөлдөг. Мөн шийдвэр нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгдөн шинэ шийдвэр гаргах нөхцөл, боломжийг бүрдүүдэг. Иймд шийдвэрлэх гэж буй асуудлыг байгууллагын нэгж хэсэг харилцан хамаарал бүхий объектуудтай холбоотойгоор авч үзэх хэрэгтэй гэж үздэг. Энэ хандлага нь асуудлыг шийдвэрлэх очин үеийн хандлага юм. Дээр дурдсанчлан шийдвэр гаргахад маш нарийн төвөгтэй, олон сонголттой болсон харин үүнийг хэрхэн давах вэ. Бүх л бизнесийн байгууллагууд аль болох бага эрсдэлтэй байхыг хүсдэг. Маркетингийн судалгаа нь тэрхүү эрсдэлийг багасгах зорилгтой бөгөөд орчноо тань мэдэх мөн өрсөлдөгч болон хэрэглэгчээ судалснаар бизнесийн байгууллагуудад давуу тал үүсгэж өгдөг. Маркетингийн судалгааг товчоор тодорхойлбол “маркетингийн судлагаа гэдэг нь хэрэглэгчид, өрсөлдөгчид ба зах зээлийн талаар мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар цуглуулж, тэмдэглэн дүн шинжилгээ хийх явцыг хэлнэ”. Бизнесийн шийдвэр гаргалтанд маркетингийн судалгаа хэрхэн нөлөөлж буйг жишээ татан авч үзье.
Жишээ 1. Маркетингийн судалгааг ашигласнаар пүүс урт хугацааны туршид санхүүгийн үр ашигтай ажиллах арга замаа олж тогтоодог. Procter & Gamble пүүсийг үүний жишээ болгон дурдаж болно. Маркетингийн үр ашигтай судалгааны тусламжтайгаар “camay” гар нүүрийн саванг 1879 оноос, “Tide” угаалгын нунтгийг 1947 оноос хойш үйлдвэрлэж ашиг олсоор байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүн нь өнөөг хүртэл дэлхийд танигдаж хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Жишээ 2. Коко Кола гэдэг үг нь Хятад ханзаар бичихэд “лаан хорхойг хазах”, “лаагаар хийсэн гүү” гэсэн утгыг илэрхийлсэн үг болсон байна. Эхэн үедээ ийм нэртэй ундааг авах дургүй байснаас алдаагаа засахын тулд судалгаа хийхээс өөр аргагүй болсон байна. Тиймээс 40,000 хятад хэрэглэгчдийн дунд судалгаа хийсний үндсэн дээр дуудлагыг нь өөрчлөн галиглан бичиж “аман доторх аз жаргал” гэсэн утгатай ханзаар бичих болсон байна.
Жишээ 3. Зах Зээлээ сайн судласан нь ялдаг гэж үү? Гэвч бодит байдал дээр тийм биш. Үнэн хэрэгтээ American motors худалдан авагчдын хүсэж байгаа хэрэгцээг үгүйсгэж чадсанаараа илүү их амжилтанд хүрсэн билээ. Jeep машиныг цэрэг армийн хэрэглээнээс зээлдсэнээр бэлээхэн ялалтанд хүрсэн юм. Гэтэл тэдний хийсэн хөнгөн тэрэгнүүд зах зээл дээр огтхон ч амжилт олохгүй байсан. Jeep гэж машин байж болохыг ямар ч Фокус-бүлгийн судалгаа хэлж өгч чадаагүй. Зах зээлийн судалгаа ямарч мундаг шинэ төрлийн машиныг тэргүүлэх загваруудтай эн зэрэгцэн өрсөлдөхөд туслаж чадахгүй.
Эцэст нь маркетингийн судалгаа нь байгууллагыг эрсдлээс аварч чадна, эсвэл ямар ч хэрэгцээгүй байж болох талтай. Маркетингийн судалгаа нь зөвхөн эрсдэлийг бууруулах боломжтой ч яг 100% бууруулна гэсэн үг биш юм. Бизнесийн байгууллагын шийдвэр гаргалтанд маркетингийн судалгаа хэр их нөлөөлөх нь менежерээс шалтгаалдаг гэсэн дүгнэлтэнд хүрж болох юм. Учир нь хүн бүр адилгүй бөгөөд менежер бүр өөрийн гэсэн онцгой шийдвэр гаргалтын арга барилтай байна. Харин тэр арга барилд нь маркетингийн судалгааг хэр гүн гүнзгий хүлээж авдгаас шалтгаалж байгууллагын шийдвэр гаргалт өөрлчөгддөг байх талтай.
Ашигласан материал:
1. http://good.az.mn/index.php?module=menu&cmd=content&id=2&menu_id=2
2. http://gankhuu.ikhzasag.mn/index.php//home/post/6
3. http://biznetwork.mn/network/topic/show/12472
4. http://mn.wikipedia.org/
5. http://ikhzasag_gankhuu.miniih.com/index.php//home/post/86
6. http://gelegjamts.blogspot.com/
7. http://gankhuu.ikhzasag.mn/index.php/home/post/83
8. http://www.slideshare.net/Gelegjamts/ss-1179792

Thursday, May 27, 2010
Wednesday, May 5, 2010
Wednesday, January 6, 2010
Ямар ч утаагүй
Энгийн л нэгэн өглөө байна. Бодож санах юмгүй тамхи татхаар гэрээсээ гарлаа. Бодож байснаас сайхан өдөр байх юм. Ямар ч утаа алга. Тамхиа асаагаад эргэн тойрноо сонжин суулаа. Хотын амьдрал л болсон хойно энд тэндгүй машин, хүмүүс сүлжилдсээр л... Гэхдээ энд нэг л онц гойд юм байнаа. Автомашин бүр утаагүй технологитой болсон юмуу гэлтэй ерөөсөө утаа гаргахгүй юм. Хажуугаар янжуур зуун явах хүмүүсийн амнаас ямар ч утаа гарахгүй юм. Гэр хорооллын айлуудаас хүний урманд нэгээс нь ч утаа гарахгүй юм. "Би чинь тамхи татаж байгаа шүү дээ" гэж бодоод тамхиа сорон үлээтэл утаа байдаггүй шүү. Харин дээшээ харвал цэлмэг хөх тэнгэр, Амьдралыг тэтгэгч алтан нар аль аль нь сааралтан байна. Бурхан минь энэ чинь юу болж байнаа, надаар даажигнаад байна уу...
Үгүй дээ Улаанбаатарчууд бид утаандаа дасчээ...
Monday, November 23, 2009
11.26 үнэхээр тусгаар тогтнолын өдөр мөн үү? аль эсвэл...
Монгол Улс тусгаар тогтносон єдєр гэж жилд хэдэн єдрийг ч тэмдэглэдэг юм. Долдугаар сарын 11-ний єдрийг Vндэсний их баярын єдєр, тусгаар тогтнолын баяр болгож, бєхєє барилдуулж, морио уралдуулж байдаг. Энэ нь ардын журамт цэрэг Хиагтаас нийслэл Хvрээнд орж ирсэн, хожим нь анхны цэргийн наадам болсон єдєр л дєє. Арваннэгдvгээр сарын 26 гэж дээхэн цагт гадаадад байдаг оюутнууд голдуу тэмдэглэдгээс биш єєр хvмvvс байтугай тєрийн томчуул анзаарахгvй єнгєрдєг байсан нэг єдєр бий. Одоо харин "Улс тунхагласны баяр" хэмээн нэрийдээд бvр бvх нийтийн амралтын єдєр болгочихож. Энэ бол 1924 онд Монгол Улс Бvгд найрамдах засаглал тогтоосон, анхны Vндсэн хуулиа баталсан єдєр.
Энэ бvхэн Монгол Улс жинхэнэ ёсоор тусгаар тогтносон єдєр мєн байсан уу. Vгvй юмаа. Монгол Улс жинхэнэ тусгаар тогтносон нь 1945 оны аравдугаар сарын 20-ны єдєр юм байна. Энэ єдєр Монгол Улс БНХАУ-аас хараат биш, тэдний харьяаны улс биш гэдгээ ард нийтийн санал асуулгаар бvрэн дvvрэн илэрхийлсэн юм байна.
Єєрєєр хэлбэл энэ єдрийг хvртэл Бvгд Найрамдах Монгол Ард Улс гээд яваад байсан хэдий ч ЗХУ, БНХАУ-ын 1924 оны тавдугаар сарын гэрээ ёсоор БНМАУ нь БНХАУ-ын салшгvй нэг хэсэг, сувернитет статустай явж.
Харин дэлхийн хоёрдугаар дайны тєгсгєл 1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон гурван гvрний уулзалт хэлэлцээрээр Европ тивд дайн дууссаны дараа дорно зvгт Японы эсрэг дайн эхлvvлэх асуудал ярих болоход ЗХУ-ын тэргvvн И.В.Сталин БНМАУ-ын статусын асуудлыг хурцаар тавьж, БНХАУ-д шахалт vзvvлснээр Хятадын тал "Хэрэв Монголын ард тvмэн ард нийтээрээ тусгаар тогтноно гэсэн санал гаргавал хvлээн зєвшєєрч болох юм" гэсэн хариу єгчээ. Ингээд тухайн vед БНМАУ-ын Бага хурлын тэргvvлэгчид, Сайд нарын Зєвлєл шийдвэр гаргаж бvх ард тvмний санал асуулга /референдум/ явуулсан байна. Санал асуулгад оролцогсод 100 хувь бvрэн итгэлтэйгээр тусгаар тогтносон улс байна гэдгээ илэрхийлжээ. Ингэснээр тэр ондоо ЗХУ ч, БНХАУ ч Бvгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрч нэг их удалгvй ЭСЯ-аа Улаанбаатарт нээж байсан байна.
Чухам vvнийг хvртэл Монгол Улс Vндсэн хуультай бол Vндсэн хуультай, єєрийн гэсэн тєртэй, кинон дээр гардаг шиг "хаантай бол хаантай, харцтай бол харцтай" улс яваад байсан хэдий ч олон улсын гэрээ хэлэлцээр ёсоор бол бvрэн тусгаар тогносон гэсэн статусгvй явж ирсэн хэрэг. Ийм болохоор 1945 оны аравдугаар сарын 20-ны єдєр бол Монгол Улс жинхэнэ ёсоор тусгаар тогтносон єдєр болж байна.
Аравдугаар сарын 20. Энэ єдєр Монгол Улсын тусгаар тогтносон єдєр.
Х.Єлзий
Monday, November 9, 2009
Тамхи татах уу? болих уу?
Өнөөдөр хүн төрөлхтөн бидний заримд үнэхээр том хэд хэдэн муу зуршил байдаг нь хар тамхи, архи, тамхинд мансуурах дон. Эдгээр нь бүгд л тухайн хэрэглэж байгаа хүндээ маш хор нөлөөтэй, нийгэмд учруулах хохирол нь ч дөсөөлөшгүй их.
Ингээд эдгээрээс өнөөдөр бараг хүн төлөрхтөнд хэвшил болох шахсан чимээгүй тахал тамхины хор хөнөөлийн талаар жаахан материал цуглууллаа.
Хими эмчилгээ тамхи татдаггүй хүмүүст илүү…/www.monmedline.com-аас/Houston - Тамхи татах нь ганцхан уушигны хавдар vvсгэх гол шалтгаан ч бус, тэртэй тэргvй эдгэх магадлал нь маш бага байдаг хими эмчилгээний vр дvнг ч багасгаж байна“ гэсэн ретроспектив судалгааны дvгнэлт Cancer сэтгvvлд ((2006; doi: 10.1002/cncr.218844)) гарчээ.
Houston дахь M.D. Anderson Cancer төвийн судлаач Anne Tsao 1993 – 2002 оны хооронд эмчлvvлсэн уушигны хавдартай 1370 өвчтөнийг уг судалгаандаа хамруулжээ. Тэдний 497 нь хими болон туяаны хавсарсан эмчилгээ, харин vлдсэн 873 өвчтөнvvд зөвхөн хими эмчилгээ хийлгvvлсэн байна. Хими болон туяаны хавсарсан эмчилгээ хийлгэсэн өвчтөнvvд эмчилгээнээсээ өмнө тамхи татахад ямар нэг нөлөө vзvvлээгvй бол харин дан ганц хими эмчилгээ хийлгvvлсэн өвчтөнvvдэд тамхи татах нь нөлөөлж байсан байна.
Тамхи татдаггvй өвчтөнvvдийн эмчилгээний нөлөө vзvvлэлт 19% буюу тамхи татдаг өвчтөнvvдийнхээс 2 дахин их байжээ. Хими эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч өвчин нь даамжирсан өвчтөнvvдийн 49% нь тамхи татдаггvй, харин 66% нь тамхи татдаг байсан ажээ. Тамхи татдаггvй өвчтөнvvдийн амьдрах магадлал нь татдагуудийнхаасаа харьцангуй өндөр байсан байна. Судлаач Anne Tsao -ын таамаглаж байгаагаар эмчилгээний vр дvн ингэж ялгаатай гарч байгаа нь 2 зvйлээс шалтгаалж байгаа гэнэ. Нэгдvгээрт хавдрын шинжээс. Тамхи татдаггvй өвчтөнvvдийн уушигны хавдар нь тамхи татдаг хvмvvсийн уушигны хавдартай харьцуулахад хавдрын шинж нь генетикийн хувьд харьцангуй бага өөрчлөлттэй байдаг. Хоёрдугаарт тамхи татах нь хvний ерөнхий биеийн байдалд сөргөөр нөлөөлдөг бөгөөд уушигны хавдраар өвчилж, хvнд эмчилгээ хийлгэж буй энэ vед том цохилт болдог гэлээ.
Уушигны хавдраар өвчлөгсдийн амьдрах магадлал маш бага бөгөөд дээд тал нь 5 жил амьдрах магадлал ердөө 20% байдаг байна. Нэгэнт уушигны хавдраар өвчилсөн бол тамхи татахаа зогсоосон ч эмчилгээ сайн vр дvнд хvрдэггvй тул эрvvл мэнддээ анхаарч тамхинаас гарч, татгалзахыг зөвлөж байна.
Тамхи /www.mongolmedee.net-ээс/ – энэ чөтгөрийн хортой гэдгийг хэнээр ч хэлүүлэтгүй бид мэддэг. Харин тамхины утаанаас болж хорддог нь батлагдсаар байна. Хоёр судалгааны дүнд тамхи татдаггүй эмэгтэй хүн, тамхичинтай хамт амьдардаг юм уу хамт ажилладаг бол хөхний хорт хавдар тусах боломж нь 27% хүртэл нэмэгддэг гэнэ. Түүнчлэн умайн cervical хавдартай болох боломж нь бусад эмэгтэйчүүдээс хоёр дахин их байна. Мөн өөр нэгэн судалгаагаар тамхи татдаг эцэг эхтэй гэр бүлд өссөн хүүхэд том болсон хойноо уушигны хавдартай болох магадлал гурав дахин их байдгыг нотолсон байна. Дөрөв дэх судалгаагаар жирэмсэн үедээ тамхи татаж байсан эмэгтэйн ач зээ нар нь астматай болох магадлал бусад хүүхдүүдээс хоёр дахин өндөр байдгыг тогтоосон байна. Түүнчлэн тамхи татдаг хүний орчинд өссөн хүүхдүүд болон өсвөр насныханы унших, тоо бодох чадвар болон сэтгэн бодох чадвар нь үеийнхэнээсээ доогуур байдаг нь судалгаагаар нотлогдсон байна.
2003 онд Колорадо мужийн Пуэбло хотын захиргаа ресторан, албан газар болон бусад газруудад тамхи татахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Дараагийн 18 сард нь тус хотын оршин суугчдын зүрхний шигдээс өвчин 27% хүртэл буурсан байна.
/ask.banjig.net-ээс/… Дэлхий дээр нэг жилд тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 4 сая хүн нас барсан нь насанд хүрсэн хүн амын нийт нас баралтын 1/10-ийг эзэлж байна. Үүний 80% нь хөгжиж буй оронд тохиолдож байгаа нь өндөр хөгжилтэй орнуудад тамхины хяналтын арга хэмжээ эрчимтэй явагдсаны үр дүнд тамхины компаниуд хөгжиж буй орнуудад тамхины зах зээлээ өргөжүүлэх, хэрэглэгчдийг нэмэгдүүлэх бодлого үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой болов уу.
2000 оны байдлаар дэлхийн хэмжээнд 1.8 тэрбум тамхичид байсан бөгөөд энэ нь өдөр бүр 80000-100000 залуу тамхичидаар хүрээгээ өргөтгөж байна. Иймээс тамхины хор хөнөөлийг бууруулах, хэрэглээг багасгах нь өнөө үед дэлхий дахины хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
/www.mclibrary.edu.mn-аас/ Монголын хvн амын 45 хувь нь тамхи татдаг. Эрэгтэйчvvдийн 65 хувь, эмэгтэйчvvдийн 20 хувь нь тамхи татдаг байна. (2002 онд хийгдсэн АДРА байгууллагын судалгаанаас)
Та vvнийг мэдэх vv
-Тамхи болгонд хорт хавдар vvсгэгч олон янзын бодис агуулагддаг.
-Єдєр болгон нэг хайрцаг тамхи татдаг хvний уушгинд нэг жилийн хугацаанд 1 л бохь хуримтлагдана.
-Нэг тамхи татсан хvний нас 8 минутаар богиносдог.
-Тамхи татсанаар таны бие махбодь ч, хvний сэтгэл санаа ч тvvний хамааралд орно. Тамхиа хаяхгvй бол биеийн тамирын дасгал тамхины сєрєг нєлєєг арилгаж чадахгvй.
-Гэр ахуйн аймшигт гал тvймэр гарахын шалтгаан нь тамхинаас болдог.
-30 сая гаруй тамхичид тамхинаас гарснаа мэдээлжээ.
www.bugdeeree.mn
/Тамхины эсрэг сурталчилгааны тэргүүн байрууд/
Monday, November 2, 2009
Би хэн бэ?
“Өөрийгөө таньсан хүн энэ дэлхий дээр байхгүй” гэж багш үргэлж хэлдэгсэн. Мөнхжаргал миний бие хэдийгээр өөрийгөө таниагүй ч бага зэрэг ойлгохыг хичээлээ.
Ардчилал хэмээх давалгаатай нэгэн үед мэндэлсэн би өөрийгөө Монгол хүн болон Төв азийн зүрхэнд орших Монгол хэмээх улсад төрсөндөө бахархаж явдаг. Хүсэл мөрөөдөл өөдөө мацаж яваа арван найман настай эгэл нэгэн сэхээтэн гаралтай ээж аавын хайртай хүү.
“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг дээ. Хүн болгон эхээс төрөхдөө тугал хариулах саваагүй, гартаа атгах туг ч үгүй төрдөг. Харин нилээн хэдэн будаа шидэхэд зүүн дээр тогтох хувь тавилангаар хүн болдог гэлцдэг. Энэ гайхамшигт тавилангаа өөрийнхөөрөө залж, хүссэндээ хүрч, аз жаргалтай байх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол “муу явахаар сайн үх”. Арай л харгис мэт боловч амьдралын хууль, байгалийн шалгарал шүү дээ. Одоо үед ч ямар юмных нь байгалийн шалгарал байхав дээ. Техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа хорин нэгдүгээр зуун. Арай өөр үг хэллэг хэргэлдэг байлгүй. За энэ ч яахав зүгээр л миний ертөнцийг үзэх үзэл гэхүү дээ.
Өнгөрсөндөө би хэн байваа? Ямарч байсан дөрвөн нас хүртэлх зүйлээ санадаггүй юм. Харин дөрвөн нас хүрээд сургуульд ортлоо эмээ дээрээ өссөн юм даг. Тэхээр эмээгийн хүү буюу эмээгийн школоор занималдчихсан байгаа биз. Дөнгөж долоохон настай мөртлөө яг л жаран настай хүн шиг л хэрсүү зантай, ярьж байгаа нь яг л хөгшин хүн шиг байсан гэж аав дандаа ярьдагсан. Долоо нас хүрсэн хүн чинь сургуульд орлоо. Гурав, дөрөвдүгээр анги хүртэлээ байгаа байхгүй нь мэдэгдэхгүй дуугай нэгэн байсан сан. Тэгээд нэг л өдөр яасын байгаан тэсрэлт хийгээд л бужигнуулдаг л нөхөр болоод нэг л мэдхэд арван нэгдүгээр ангийн сурагч болжээ. Ингээд л амьдралд хөл тавих дөхөөд байгааг ойлгож ирээдүйд ямар хүн болох вэ гэх асуултыг өөрөөсөө асууж эхэллээ. Хажуунаас ирэх зөвөлгөөг сонсвол эмч, уран сайханч, программист, эдийн засагч, банкер гэх мэтчилэн бараг л бүх мэргэжилийг хэлээд байх шиг. Харин миний бодол өөр зүйл рүү чигэлж байсым. “Менежер”. Энэ хүн юу хийдэг, ямар хүн байдаг тухай мэдээллийг жаахан цэгцгүй ч гэсэн багахаан юм олж сонслоо. Яг л миний хувь тавилан мэт намайг дуудаад байх шиг. Ингээд бүхэл бүтэн арван жил математикийн гүнзгий гэгдэх ангид тооны хичээлээр бөмбөгдүүлсэн би ЕШ өглөө. Зорилго минь СЭЗДС байсан, зорилгодоо ч хүрлээ. Одоо бүх зүйл зөвхөн надаас шалтгаална гэсэн ганцхан бодолтой байсан би эхний улиралд таван хичээлээс гуравт нь чөлөөлөгдөж чадсандаа ч урамшиж, болдог юм байна гэсэн эрмэлзлэлээр цааш явж билээ.
Харин одоо хоёрдугаар курсын оюутан. Мэргэжилийнхээ хичээлийн үндэс суурийг үзээд сэтгэл ханамж өндөртэйхэн бусад сургуулийн оюутнууд руу хардаг болсон. Учир нь би сургуулиараа бахархдаг. Монголдоо чамгүй сайн сургуулийн нэг. Одоо бол миний зорилго Чадварлаг, зөв хүн болох. Энд ёс суртахуун яригдаж байгаа. Хүнд ямарч олон чавдар байсан гэсэн ёс суртахуунгүй л бол бүх зүйл нуран, хамгийн гүн харнхуй руу унах биз ээ. Тиймээс өөрийнхөө чадварыг хөгжүүлэхийн хажуугаар, зөв хүн болох хэрэгтэй. Ингэж чадвал ирээдүйн талаар бодож болно. Ирээдүйд хэн нь юу сурсан бэ? Хэн нь илүү авхаалжтэй вэ? Хэн нь зөв хүн бэ? Гэх мэт олон асуултаар хэн ямар хүн болох нь тодорхойлгдох биз. Би өөрийгөө ирээдүйд Эйнштейн шиг, Барак Обама, Чингис хаан шиг төсөөлдөггүй зөвхөн өөрөөрөө л төсөөлдөг. Хүн өөрөөрөө л байж чадвал амжилтанд хүрч чадна. Тэдэн шиг боллоо гэж бодход Мөнхжаргал яг л Эйнштейн шиг, Обама шиг, Чингис хаан шиг гэх мэтээр ярих болно. Учир нь тэд бол анхдагч, харин би хоёрдагч үргэлж байна. Тийм болхоор түүхэнд өөрийгөө өөрөөрөө л бичих хэрэгтэй.
“Эр хүний замын хүзүү урт”
Saturday, October 24, 2009
За тэгхээр эрүүл амьдрах хэдэн зарчим байдгийн байна. Гахай нохойны ханиад гараад байгаа энэ хүнд хэцүү үед(хэхэ) арай өөр өнцгөөс нь зөв амьдрах гээд үзье...
1. Өдөр болгон биеийн тамирын дасгал 30 минут хий.Үүнд: биеийн суналт, хүч бялдарын дасгал, огцом бус энгийн хөдөлгөөн.
2. Тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүсээс хол бай.
3. Алкоголийн төрлийн зүйлс бүү хэрэглэ. Гэхдээ улаан вино эрүүл мэндэд сайн.
4. Тохиромжтой зөв хоолло. / тос,чихэр, давс бага хэрэглэх.
5. Өдөрт 8-аас багагүй аяга шингэн ууж бай Хамгийн сайн шингэн нь ус юм.
6. Самрыг бага хэмжээгээр хэрэглэж бай.
7. Өдөр тутмын хоолондоо загасны мах хэрэглэж бай. Дор хаяж 7 хоногт 2 удаа.
8. Хангалттай кальци агуулсан хүнсний бүтээгдхүүн хэрэглэвэл яс сийрэгжилтээс сэргийлнэ.
9. Биеийн жингээ тогтвортой байлга.
10.Шаардлагатай витаминыг тогтмол хэрэглэж бай.
11.40-өөс дээш насныхан аспиринг бага тунгаар тогтмол хэрэглэж байх нь зүрхний шигдээс болон хорт хавдраас сэргийлнэ.
12.Тогтмол эмнэлгийн үзлэгт хамрагдаж бай.
13.Шүдний эрүүл мэндийг хамгаал.
14.Болзошгүй гэнэтийн осол гэмтэл бэртэлтээс байнга болгоомжилж бай
15.Оюуны дасгалыг байнга хийж бай.
16.Нийгмийн харилцаанд оролцож бай.
17.Бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэ. Гэр бүлийн хүрээнд тогтмол бэлгийн харилцаанд ордог хүмүүс нь өөрийгээ илүү залуугаар төсөөлдөг.
18.Ямарваа нэгэн зүйлийг өөдрөгөөр хүлээж авч бай.
19.Санхүүгийн төлөвлөлтийг зөв хийж сур. Амьдрал чинь дуусаагүй байхад мөнгөө бүү дуусга. Залуу байх үеэсээ зөв газар хөрөнгө оруулалт хий. Өөрийнхээ үр хүүхдэдээ юм үлдээхийг хичээ
За нэг иймэрхүү л байна...

Thursday, September 3, 2009
Софомор хэхэ
За сайн байцгаана уу? энэ нэг блог гэдэг юм байдгийг бараг мартах шахаж. Хуртай зуны гурван сардаа наргиж цэнгэж ч чадалгүй, амарч алжаалаа ч тайлсангүй нэг тиймэрхүү нэгэн хэвийнээр өнгөрөөчихлөө. Ядаж байхад яасан ч хурдан өнгөрдөг хогов дээ. Нэг л мэдхэд шинэ хичээлийн жил. Бүртгүүлээд л, хичээлээ баталгаажуулаад л, хичээл эхлээд л, шалгалт аваад л, үнэхээр сонин байна шүү. Зунжин дэмий байсан би гэдэг хүн чинь гуравхан паар хичээлийн цаана гарах гэж бүтэн зуныхаа энергийг зарчих шиг л болох юм. Хичээл тархаар л хамаг бие бадайрчихсан л... хэхэ. За тэр ч яахав дээ удахгүй дасах биз. Энэ намарын онцлох юм гэвэл төв зам засвар хэхэ. Төв замыг маань энд тэндгүй хэсэгчилээд хаачихсан байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Энэ нэг засварын ажил дөнгөж эхэлж байхад нь Есөн сарын нэгэн Ерөөсөө бидний баяр даа гээд л орон нутгынхан маань хотын зүг эрдэм өвөртөлхөөр ирчихсэн. Утаат Улаанбаатар хот маань хүндээ дарагдаад л.. Нөгөө олон хүмүүс нь түгжирээд л, бөглөрөөд л, мөргөлдөөд л. Амьдрал буцлаад байна уу, хөрөөд байна уу мэдэгдэхгүй юмаа. зиа зиа ингээд больсон нь дээр байх бичээд байвал бүүр балай юм болчих шинжтэй. Зүгээр л энэ хичээлийн жилийн анхны постоо хийж байгаа нь энэ бөлгөө. хэхэ
Saturday, June 20, 2009
Forex-ийн анхан шатны хичээл
Товчоор хэлбэл Forex нь интернээр давжуулан вальют худалдаа хйих зориулалттай зүйл юм . Таньд зөвхөн интертэй компьютер байхад л болоо .
Та доллар , euro зэрэг олон вальют , дээр нь алт , мөнгө –ний ханшийн өсөлт бууралтаас ашиг олох боломжтой юм.
Forex –ийн хамгийн гол давуу тал , хамгийн сонирхолтой хэсэг нь хөшүүрэг ашиглах явдал юм. Хөшүүрэг нь таны дансан дахь мөнгийг өсгөж арилжаанд оролцох боломжийг олгож байгаа.
Жишээлбэл та 1:50 –ийн хөшүүрэг сонгосон бол таны дансан дахь мөнгийг 50 дахин үржиж арилжаанд оролцох боломжтой юм. Таны дансанд 100$ байя гэж бодий тэгвэл та 1 – 5000$ хүртэл вальют худалдан авах боломжтой болно.
Та доорхи графикийг харж байгаа байх euro , dollar 2 –ийн ханшийг харьцуулсан график гарч байна.
1 өдрийн дотор ханш – 0,018 – аар өөрчлөгдсөн байна. Таны дансанд 100$ байя, та хөшүүрэг ашиглан 3000$ -ийн 2009.5.14 –ны 16 цагт “Buy” –хийсэн, тэгвэл 2009,05,15 –ны 13 цагт гүйлгээгээ зогсооя. Энэ хугацаанд ханш 0,018 – аар өөрчлөгдсөн байна. 0.018х3000 = 30$

Forex –ийн нэг давуу тал нь ханш дээшээ өсөх , буурах 2 –ланд нь ашиг олох боломжтой юм.
www.forexclub.mn

Wednesday, June 10, 2009
Monday, June 1, 2009
Дахиад алдмааргүй байна...
Өөдрөгөөр энэ өдрийг угтая гэж бодоод өчигдөр орой унтсан боловч бүх зүйл эсрэгээрээ. Энэ удаа алдвал сэтгэл минь хоёр дахь удаагаа өвчлөх болно. Тэр өвчин нь хэзээ ч эдгэхгүй болов уу. Яг нэг жилийн өмнө тэр минь яг л ийм байдалтай байж байгаад л яваад өгсөн. Харин энэ жил тийм юм битгий болоосой гэж зүрх сэтгэлдээ шивнэж, залбирч л сууя даа. Хэрэв түүнийгээ дахин алдвал тэрний өмнө хамгийн том нүгэлтэн нь би болно. Ийм л учираас өөрийгөө үргэлж буруутгаж тэрний өмнө яаж нүгэлээ цайруулах вэ гэж шаналах болно. Үүнийг би хүсэхгүй. Чамайг дахин алдмааргүй байна...
Saturday, May 30, 2009
акшИ
Хурдхан шиг шалгалтуудаа дажгүйхэн шиг өгчихөөд амрах юмсан. Арай л дэндүү хожуу амрах юмаа. Бусад сургуулиуд бараг ихэнх нь амарчихаад байхад л хэнхэг царайлаад муусайн оюутнуудыг ядраагаад л... Яасан ч дуусдаггүй юм. Хамаг юм л сургалтын албанаас шалтгаалж байгаа л даа. Ишцэдэн багш гэж нэг айхтар хүн манай сургуульд байх юмаа. Манай сургуульд сургалтын албыг хариуцан ажилладаг хүн л дээ. Сургуульдаа нөлөөгөөрөө бол захирлаас ч илүү. Хүн болгон л айдаг юм гэсэн. Гэсэн ч юу байхав дээ яг царайг нь харвал бас эвгүй л юм байна лээ. Цаанаасаа хүн заяачихсан нэг тийм юу ч гэмээр юм дээ увьдастай юм шиг байгаан(aura). Маниусыг төгстөл ч тэтгэвэртээ суухгүй хашир толгой л доо. Манай сургуулийн оюутан болгоны л овог нэрийг цээжээрээ мэддэг юм гэсэн. Одоохондоо хар дансанд нь орчихоогүй л явж байна. Гэхдээ манай Ишка багш ч цаасан дээр нэртэй цасан дээр мөртэй хүн л дээ. Манай сургуульд оруулсан хувь нэмэр бол нилээн юм шиг байгаан. Ингээд бодохоор бас л харьцангуй ойлголт л доо хэхэхэхэхэ...
Tuesday, May 26, 2009
Эрхэм хүн
Хүн болгонд л өөрийн гэсэн эрхэм хүн байдаг бөлгөө. Тэр л хүнээсээ суралцаж үлгэр жишээ авч, сургааль юуг гэгээн оюундаа хүлээн авдаг ажгуу. Мэдээж хэрэг тэр хүнээ баярлуулхыг хамгийн ихээр хүсдэг л байж таараа. Учир нь тэр хүн бол чамайг бүтээсэн агуа хүн юм, чи бол тэр хүний хамгийн төгс бүтээл. Тийм ч учираас чи тэр хүний өөдөөс юу ч үл хэлж болно ялангуяа тэрсэлдэхийг хатуу цээрлэх ёстой. Тэр хүн чиний хувьд үргэлж нэгт байж хамгийн түрүүнд тэр хүн дээр л очиж, хамаг муу муухай зүйлээс хамгаалж харамлаж байх хэрэгтэй, учир нь тэр хүн чиний амьдралд ганц л заяана шүү дээ. Хэрэв тэр үед л чи хайрлаж чадаагүй бол насан туршдаа харамсаж явах болно.
Monday, May 25, 2009
Амьдрал юун дээр тогтдог вэ?
Амьдрал юун дээр тогтдог юм бэ? Энэ асуултанд ихэнх хүмүүс хайр л гэж хариулах байх, зарим нэг хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс нь бензин дээр л гэх байх(тэр нь arctic байсын хэхэ). Энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаач. Би лав юу гэдгийг нь мэдэхгүй юм, тэхдээ хайр лав биш гэж бодож байна. Хүмүүс өнөөдөр мөнгө юу юум бэ гэх боловч үнэн хэрэг дээрээ мөнгөний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй байна шүү дээ. Монголчууд бид ингэж их доошоо орсон юм гэж үү? Эх орноо гэсэн сэтгэлтэй залуус ч бас байна аа, тэхдээ яг юу хийх учираа нэг л олохгүй байх шиг. Энэ зөвхөн мунхаг миний хувийн бодол юм шүү. Хүн болгон дотороо эргэцүүлнэ биз дээ.
Thursday, May 21, 2009
???Юу л болдог бол???
За энэ нэг сонгууль гэдэг юм чинь юу л болох гээд байна даа. Сая МҮОНТ-ээр хоёр нэр дэвшигч маань нүүр тулан ярьж байх юм. Ярих ч гэж дээ цаанаас нь нэг сэтгүүлч нөхөр асуулт лото маягаар сугалж асуугаад л нөгөөдөхөд нь манай хоёр нөхөр ээлж ээлжээрээ эхэлж хариулаад л. Ядаж байхад хугацаа заагаад өгчихжээ. Нэг асуултанд 2 минут юм байх. Цагтаа багтах гэж шүлсээ үсчүүлсэн хоёр нөхөр ярьж өгч байнаа. Элбэгээ ах маань асуултанд хариулах гэж гүэээ мөн их юм болох юмаа. Тойруулаад л байна тойруулаад л байна... Эцэст нь асуултынхаа хариултыг өгөлгүй цаг нь дуусч байх жишээтэй. Харин Энхээ ах ч арай л буйртай байх шиг. Арай л нэг ерөнхийлөгчийн суудалд байгаа хүн юм гэсэндээ.. бла бла. Гэхдээ ямар ч ялгаа алга. Энхдоржийг сонгох уу Элбэгбаярыг сонгох уу мэдэх юм алга. Энэ жил анх удаа сонгууль өгч байгаа юм сан. Элбэгээ ахад бол яалтчгүй ерөнхийлөгчийн суудал хурцаднаа хэхэ. Арай л ахдах юм шиг санагдаад байгаан. Уул нь арай шинэлэг юм хийж магадгүй л байх тэхдээ л мэдэхгүй дээ. Микрофоны хүүхэд л юм гэсэн хэхэ... бла бла
Monday, May 4, 2009
My life
Арван долоон нас минь надаас холдон одсоор л... Эргээд бодход урт мэт санагдах миний амьдралын хүүхэд нас минь надаас явах гэж яараад ч байгаа юм шиг. Энэ хугацаанд зөндөө
олон зүйл хийжээ. Дурсамжаар дүүрэн арван долоон жилийг аль хэдийн элээсэн гэхээр сонин ч юм шиг. Ахиад ирэхгүй хүүхэд нас минь улам бүр нисэн холдоход өөрийгөө том болж байгааг мэдрэнэ. Арван долоон нас минь гайхамшигтай байсаан, амьдралын их босгыг алхаж оюутан болсон. Ээж аав минь надад том болох тусам улам их үүрэг хариуцлага ирэх болно гэж захидаг. Өдий хүртэл өсгөсөн ээж аавдаа баярлалаа бас та нартаа хайртай шүү. Ойр дотно бүх хүмүүсдээ хайртай. Найзууддаа ч бас баярлалаа гэж хэлэх нь зүйн хэрэг. Одоо байгаа Найз нар минь байгаагүйсэн бол магадгүй би шал өөр хүн ч байж болох. Хүн төлөвшихөд хүрээлэн буй орчин хамгийн чухал нөлөөтэй гэдэг.
Багадаа цэцэрлэгт явж байгаагүй ээ эмээ дээрээ өссөн тэглээ гээд муу юм байхгүй харин ч сургуульд орохдоо уншдаг бичдэг, 10 хүрдээ төвөггүйхэн мэддэг л байсан. Энэ бүхэнд эмээ минь л сургасан, эмээдээ баярлалаа. Дунд сургуульд ороод үеийн олон нөхөдтэй мөр зэрэгцэн 10 жил суралцсан. Энэ 10 жил гайхамшигтай. Надад ерөнхий боловсролыг олгосон багш нартаа баярлалаа. Энэ 10 жилд үргэлж надтай цуг байсан найз нар минь ч гайхамшигтай. Тэдэнтэй л байсны хүчинд буруу зам руу орчихгүй гэлдрэн явсаар дунд сургуулиа төгссөн. Найз нартаа баярлалаа.
Дээд боловсролтой, өөрийн гэсэн мэргэжилтэй болохоор дээд сургуульд орлоо. Мөн л үеийн олон нөхөдтэй мөр зэрэгцэн суралцаж байна. Амьдралд минь хамгийн том зүйлсийн нэг болох боловсролыг эзэмшихийн тулд энэ л 4 жилд үр бүтээлтэй, хичээж сурах нь ирээдүйд минь хэрэг болох болно. Шинэ сургууль, шинэ орчин, шинэ найзууд бүгд гайхамшигтай. Тэдэндээ ч бас баярлалаа. Бид хамтдаа ирээдүйг цогцлоох болноо...

Subscribe to:
Posts (Atom)