
Энгийн л нэгэн өглөө байна. Бодож санах юмгүй тамхи татхаар гэрээсээ гарлаа. Бодож байснаас сайхан өдөр байх юм. Ямар ч утаа алга. Тамхиа асаагаад эргэн тойрноо сонжин суулаа. Хотын амьдрал л болсон хойно энд тэндгүй машин, хүмүүс сүлжилдсээр л... Гэхдээ энд нэг л онц гойд юм байнаа. Автомашин бүр утаагүй технологитой болсон юмуу гэлтэй ерөөсөө утаа гаргахгүй юм. Хажуугаар янжуур зуун явах хүмүүсийн амнаас ямар ч утаа гарахгүй юм. Гэр хорооллын айлуудаас хүний урманд нэгээс нь ч утаа гарахгүй юм. "Би чинь тамхи татаж байгаа шүү дээ" гэж бодоод тамхиа сорон үлээтэл утаа байдаггүй шүү. Харин дээшээ харвал цэлмэг хөх тэнгэр, Амьдралыг тэтгэгч алтан нар аль аль нь сааралтан байна. Бурхан минь энэ чинь юу болж байнаа, надаар даажигнаад байна уу...
Үгүй дээ Улаанбаатарчууд бид утаандаа дасчээ...