Thursday, September 3, 2009

Софомор хэхэ


За сайн байцгаана уу? энэ нэг блог гэдэг юм байдгийг бараг мартах шахаж. Хуртай зуны гурван сардаа наргиж цэнгэж ч чадалгүй, амарч алжаалаа ч тайлсангүй нэг тиймэрхүү нэгэн хэвийнээр өнгөрөөчихлөө. Ядаж байхад яасан ч хурдан өнгөрдөг хогов дээ. Нэг л мэдхэд шинэ хичээлийн жил. Бүртгүүлээд л, хичээлээ баталгаажуулаад л, хичээл эхлээд л, шалгалт аваад л, үнэхээр сонин байна шүү. Зунжин дэмий байсан би гэдэг хүн чинь гуравхан паар хичээлийн цаана гарах гэж бүтэн зуныхаа энергийг зарчих шиг л болох юм. Хичээл тархаар л хамаг бие бадайрчихсан л... хэхэ. За тэр ч яахав дээ удахгүй дасах биз. Энэ намарын онцлох юм гэвэл төв зам засвар хэхэ. Төв замыг маань энд тэндгүй хэсэгчилээд хаачихсан байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Энэ нэг засварын ажил дөнгөж эхэлж байхад нь Есөн сарын нэгэн Ерөөсөө бидний баяр даа гээд л орон нутгынхан маань хотын зүг эрдэм өвөртөлхөөр ирчихсэн. Утаат Улаанбаатар хот маань хүндээ дарагдаад л.. Нөгөө олон хүмүүс нь түгжирээд л, бөглөрөөд л, мөргөлдөөд л. Амьдрал буцлаад байна уу, хөрөөд байна уу мэдэгдэхгүй юмаа. зиа зиа ингээд больсон нь дээр байх бичээд байвал бүүр балай юм болчих шинжтэй. Зүгээр л энэ хичээлийн жилийн анхны постоо хийж байгаа нь энэ бөлгөө. хэхэ