Saturday, May 30, 2009

акшИ


Хурдхан шиг шалгалтуудаа дажгүйхэн шиг өгчихөөд амрах юмсан. Арай л дэндүү хожуу амрах юмаа. Бусад сургуулиуд бараг ихэнх нь амарчихаад байхад л хэнхэг царайлаад муусайн оюутнуудыг ядраагаад л... Яасан ч дуусдаггүй юм. Хамаг юм л сургалтын албанаас шалтгаалж байгаа л даа. Ишцэдэн багш гэж нэг айхтар хүн манай сургуульд байх юмаа. Манай сургуульд сургалтын албыг хариуцан ажилладаг хүн л дээ. Сургуульдаа нөлөөгөөрөө бол захирлаас ч илүү. Хүн болгон л айдаг юм гэсэн. Гэсэн ч юу байхав дээ яг царайг нь харвал бас эвгүй л юм байна лээ. Цаанаасаа хүн заяачихсан нэг тийм юу ч гэмээр юм дээ увьдастай юм шиг байгаан(aura). Маниусыг төгстөл ч тэтгэвэртээ суухгүй хашир толгой л доо. Манай сургуулийн оюутан болгоны л овог нэрийг цээжээрээ мэддэг юм гэсэн. Одоохондоо хар дансанд нь орчихоогүй л явж байна. Гэхдээ манай Ишка багш ч цаасан дээр нэртэй цасан дээр мөртэй хүн л дээ. Манай сургуульд оруулсан хувь нэмэр бол нилээн юм шиг байгаан. Ингээд бодохоор бас л харьцангуй ойлголт л доо хэхэхэхэхэ...

Tuesday, May 26, 2009

Эрхэм хүн


Хүн болгонд л өөрийн гэсэн эрхэм хүн байдаг бөлгөө. Тэр л хүнээсээ суралцаж үлгэр жишээ авч, сургааль юуг гэгээн оюундаа хүлээн авдаг ажгуу. Мэдээж хэрэг тэр хүнээ баярлуулхыг хамгийн ихээр хүсдэг л байж таараа. Учир нь тэр хүн бол чамайг бүтээсэн агуа хүн юм, чи бол тэр хүний хамгийн төгс бүтээл. Тийм ч учираас чи тэр хүний өөдөөс юу ч үл хэлж болно ялангуяа тэрсэлдэхийг хатуу цээрлэх ёстой. Тэр хүн чиний хувьд үргэлж нэгт байж хамгийн түрүүнд тэр хүн дээр л очиж, хамаг муу муухай зүйлээс хамгаалж харамлаж байх хэрэгтэй, учир нь тэр хүн чиний амьдралд ганц л заяана шүү дээ. Хэрэв тэр үед л чи хайрлаж чадаагүй бол насан туршдаа харамсаж явах болно.

Monday, May 25, 2009

Амьдрал юун дээр тогтдог вэ?


Амьдрал юун дээр тогтдог юм бэ? Энэ асуултанд ихэнх хүмүүс хайр л гэж хариулах байх, зарим нэг хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс нь бензин дээр л гэх байх(тэр нь arctic байсын хэхэ). Энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаач. Би лав юу гэдгийг нь мэдэхгүй юм, тэхдээ хайр лав биш гэж бодож байна. Хүмүүс өнөөдөр мөнгө юу юум бэ гэх боловч үнэн хэрэг дээрээ мөнгөний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй байна шүү дээ. Монголчууд бид ингэж их доошоо орсон юм гэж үү? Эх орноо гэсэн сэтгэлтэй залуус ч бас байна аа, тэхдээ яг юу хийх учираа нэг л олохгүй байх шиг. Энэ зөвхөн мунхаг миний хувийн бодол юм шүү. Хүн болгон дотороо эргэцүүлнэ биз дээ.

Thursday, May 21, 2009

???Юу л болдог бол???


За энэ нэг сонгууль гэдэг юм чинь юу л болох гээд байна даа. Сая МҮОНТ-ээр хоёр нэр дэвшигч маань нүүр тулан ярьж байх юм. Ярих ч гэж дээ цаанаас нь нэг сэтгүүлч нөхөр асуулт лото маягаар сугалж асуугаад л нөгөөдөхөд нь манай хоёр нөхөр ээлж ээлжээрээ эхэлж хариулаад л. Ядаж байхад хугацаа заагаад өгчихжээ. Нэг асуултанд 2 минут юм байх. Цагтаа багтах гэж шүлсээ үсчүүлсэн хоёр нөхөр ярьж өгч байнаа. Элбэгээ ах маань асуултанд хариулах гэж гүэээ мөн их юм болох юмаа. Тойруулаад л байна тойруулаад л байна... Эцэст нь асуултынхаа хариултыг өгөлгүй цаг нь дуусч байх жишээтэй. Харин Энхээ ах ч арай л буйртай байх шиг. Арай л нэг ерөнхийлөгчийн суудалд байгаа хүн юм гэсэндээ.. бла бла. Гэхдээ ямар ч ялгаа алга. Энхдоржийг сонгох уу Элбэгбаярыг сонгох уу мэдэх юм алга. Энэ жил анх удаа сонгууль өгч байгаа юм сан. Элбэгээ ахад бол яалтчгүй ерөнхийлөгчийн суудал хурцаднаа хэхэ. Арай л ахдах юм шиг санагдаад байгаан. Уул нь арай шинэлэг юм хийж магадгүй л байх тэхдээ л мэдэхгүй дээ. Микрофоны хүүхэд л юм гэсэн хэхэ... бла бла

Monday, May 4, 2009

My life

Арван долоон нас минь надаас холдон одсоор л... Эргээд бодход урт мэт санагдах миний амьдралын хүүхэд нас минь надаас явах гэж яараад ч байгаа юм шиг. Энэ хугацаанд зөндөө олон зүйл хийжээ. Дурсамжаар дүүрэн арван долоон жилийг аль хэдийн элээсэн гэхээр сонин ч юм шиг. Ахиад ирэхгүй хүүхэд нас минь улам бүр нисэн холдоход өөрийгөө том болж байгааг мэдрэнэ. Арван долоон нас минь гайхамшигтай байсаан, амьдралын их босгыг алхаж оюутан болсон. Ээж аав минь надад том болох тусам улам их үүрэг хариуцлага ирэх болно гэж захидаг. Өдий хүртэл өсгөсөн ээж аавдаа баярлалаа бас та нартаа хайртай шүү. Ойр дотно бүх хүмүүсдээ хайртай. Найзууддаа ч бас баярлалаа гэж хэлэх нь зүйн хэрэг. Одоо байгаа Найз нар минь байгаагүйсэн бол магадгүй би шал өөр хүн ч байж болох. Хүн төлөвшихөд хүрээлэн буй орчин хамгийн чухал нөлөөтэй гэдэг.

Багадаа цэцэрлэгт явж байгаагүй ээ эмээ дээрээ өссөн тэглээ гээд муу юм байхгүй харин ч сургуульд орохдоо уншдаг бичдэг, 10 хүрдээ төвөггүйхэн мэддэг л байсан. Энэ бүхэнд эмээ минь л сургасан, эмээдээ баярлалаа. Дунд сургуульд ороод үеийн олон нөхөдтэй мөр зэрэгцэн 10 жил суралцсан. Энэ 10 жил гайхамшигтай. Надад ерөнхий боловсролыг олгосон багш нартаа баярлалаа. Энэ 10 жилд үргэлж надтай цуг байсан найз нар минь ч гайхамшигтай. Тэдэнтэй л байсны хүчинд буруу зам руу орчихгүй гэлдрэн явсаар дунд сургуулиа төгссөн. Найз нартаа баярлалаа.

Дээд боловсролтой, өөрийн гэсэн мэргэжилтэй болохоор дээд сургуульд орлоо. Мөн л үеийн олон нөхөдтэй мөр зэрэгцэн суралцаж байна. Амьдралд минь хамгийн том зүйлсийн нэг болох боловсролыг эзэмшихийн тулд энэ л 4 жилд үр бүтээлтэй, хичээж сурах нь ирээдүйд минь хэрэг болох болно. Шинэ сургууль, шинэ орчин, шинэ найзууд бүгд гайхамшигтай. Тэдэндээ ч бас баярлалаа. Бид хамтдаа ирээдүйг цогцлоох болноо...